Tuesday, August 2, 2011

"MILD Cosmetics" албан ёсны FACEBOOK PAGE! Like дарж бидэнтэй нэгдэнэ үү!

http://www.facebook.com/mildcosmetics

Saturday, July 9, 2011

Та бүхэн сайхан наадаарай!

Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог



Тэнгэр заяат Монгол түмний минь
Дэвсэн бөх нь даваатай
Уясан хүлэг нь түрүүтэй
Тавьсан сум нь цэцтэй
Цэнгэл баяраар дүүрэн,
Тэнүүн сайхан наадаарай

MILD Cosmetics

″Be-Max Beauty Contest 2011″ тэмцээний ялагч тодорлоо

Амуулай ХХК нь Японы MediCube компанитай хамтран жил бүх Япон улсын Токио хотноо зохиогддог "BE-MAX BEAUTY CONTEST"-ийг Монголд анх удаа амжилттай зохион байгуулан ялагчаа тодрууллаа. 3 сарын турш бүсгүйчүүд маань хүчтэй өрсөлдсөн ба шантарах явдал ч багагүй тохиолдсон. Гэхдээ богинохон хугацаанд ажил амьдралынхаа хажуугаар яаж өөрийгөө өөрчилж гоолиг сайхан биетэй, эрүүл сайхан арьстай, зөв амьдарлын хэвшилтэй болдогийг тэмцээний ялагч С.Наранчимэг бүсгүй маань харуулж чадсан юм. Тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдээс хамгийн ахмад буюу 52 настай ялагч маань тэмцээний эхэнд 75кг жинтэй байсан бол тэмцээний төгсгөлд 66кг жинтэй болсон байна. Мөн арьс толигор болж, биеийн хор гадагшилж өмнөх байдлаасаа тэс ондоо болж чадсан. Тэмцээний ялагч бүсгүйдээ Амуулай ХХК амласан ёсоор японд аялах эрхийг нь албан ёсоор гардууллаа. Өөрийнхөө төлөө тэмцэж, өөрийн гоо сайхан эрүүл мэндээ цогцлоож чадсан С.Наранчимэг танд Амуулай ХХК, MILD Cosmetics-ийн зүгээс баяр хүргэе! Ирэх 2012 онд "BE-MAX BEAUTY CONTEST 2012" тэмцээнд дахин уулзацгаая!



Wednesday, June 29, 2011

Хөдөө орон нутагт гэрээт борлуулагч элсүүлнэ

Японы BE-MAX брендийн Коллагенийг хөдөө орон нутагт борлуулах хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллана. Борлуулалтын хувь өндөр, бүтээгдэхүүн нэр хүндтэй, дагалдах танилцуулга, тараах материалаар бүрэн хангана. Холбогдох утасны дугаар: 99009509, 91918040 MILD COSMETICS


Tuesday, June 28, 2011

″Үл хөгшрөхийн Ид шид″ лекц амжилттай боллоо

Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн үйлчилгээг төлөвлөгч, физиологич, доктор профессор Инагава Тацүо Монголд хүрэлцэн ирж өөрийн "Үл хөгшрөхийн Ид шид" лекцээ тавьлаа. Лекц Чингис Зочид буудлын хурлын танхимд 2 өдрийн турш 4 удаа болж олон эмэгтэйчүүд, эрчүүдийг баярлуулж эрүүл, гоо сайхан амьдрах ухааныг бэлэглэсэн юм.


Thursday, June 9, 2011

"Үл хөгшрөхийн Ид шид" лекц болоход цөөхөн хоног үлдлээ! Та яарагтун!

Лекц болоход цөөхөн хоног үлдсэн тул та эртхэн залгаж өдөр, суудлаа захиална уу! Жилд ганцхан олдох боломжыг та бүү алдаарай!

Thursday, May 26, 2011

Зөв хооллолт ба эрүүл мэнд

Хүний хамгийн эрхэм баялаг бол эрүүл мэнд. Энэ бол ямарч албан тушаал, эд хөрөнгөөр олж авч чадахгүй үнэт зүйл билээ. Бидний эрүүл мэндэд олон хүчин зүйл нөлөөлдөг:

Хүрээлэн байгаа орчин

Удамшил Сэтгэлийн хямрал /стресс/

Хөдөлгөөний дутагдал

Хооллолтыг онцлон хэлэх хэрэгтэй.

Ийм олон нөлөөллийн улмаас хүн нэгэн цагт хурц үрэвсэлт өвчин мэдэрч халуурах, гүйлгэх, туурах, өвдөх гэх мэтээр зовиурлана. Энэ үед өвчин үүссэн шалтгааныг бүрэн арилгаж чадвал буцаад эрүүл болох боломжтой. Харамсалтай нь Монголчууд бид эрүүл мэнддээ дэндүү хариуцлаггүй хандаж, өвчинд баатарлаж огт тоохгүй явах, эсвэл дутуу, эсвэл буруу эмчлэх зэргээс болж нэгэн өдөр архаг өвчтэй хүн болж хувирдаг.

Үе үе өвчин хууч нь хөдлөхөд гал унтраах арга хэмжээ авч, түр намдаахыгаа эрүүл болж байна гэж эндүүрч, нэрлэх өвчний тоо жилээс жилд нэмэгдэж, үрчийж шалхайж, өөрт зовиуртай, өрөөлд /улс орон, гэр бүл г.м/ дарамттай амьдарч байсаар ихэвчлэн өвчний улмаас зуурдаар нас бардаг.

Гэтэл өвдөх ямар ч зовиургүй, бие хөнгөн, ухаан саруул, зүс царай сайхан, сэтгэл тэнүүн, оргилсон их эрч хүчтэй, хийж бүтээх чадвартай эрүүл энх байх боломж хэний ч өмнө байдаг. Архаг өвчтэй хүн ч эрүүл байдалдаа буцаж орох боломжтой. Өвчин үүсгэгч шалтгаануудын 70-80 % нь буруу хооллолтоос үүдэлтэй байгаа нь нотлогдсон билээ. Буруу хоололт нь эрүүл мэндэд нөлөөлөгч бусад хүчин зүйлүүдийг бодвол бидний хүсэл зоригоос шууд хамааралтай учир засаж болохуйц төдийгүй үр дүн нь асар их тул онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай маш чухал асуудал юм.

Энэ нь эрүүл мэндээ хамгаалах хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Хүн амьд, эрүүл явах эрхтэй ч, эрүүл мэндийнхээ төлөө 70-80 % өөрөө үүрэг хүлээнэ гэсэн үг. Би өвдөж байх учиртай, эмч эдгээж байх ёстой гэсэн тогтсон ойлголтыг өөрчилж, эм, эмнэлэг төвтэй анагаах ухааныг шүтэх биш, хүн төвтэй нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд шилжэх хандлага манай оронд ч эрчээ авч байна.

Энэ нь хамгийн зөв чиглэл болохыг хөгжингүй орнуудын жишээ нотолно.

Хүмүүс буруу хооллох болсон нь байгалиас холдсон соёл иргэншил, үйлдвэржилтийн сөрөг үр дагавруудын нэг юм. Хүнсний бүтээгдэхүүнээ хэт цэвэрлэж, тунгаан ариутгах болсон төдийгүй их хэмжээгээр үйлдвэрлэж, удаан хадгалж сурсан.

Амт, үнэр, өнгө гэх зэргээр мэдрэхүйн таашаалыг онцгойлон эрхэмлэх болж, гал тогооны ажил урлагийн хэмжээнд хөгжиж байгаа нь хоололтод улам гажуудал үүсгэх болжээ.

Хүн төрөлхтөн байгалиас өөрт нь заяасан хүнсийг гоёж өөрчлөлгүй натурал байдлаар нь хэрэглэдэг байхдаа ХХ зууны өвчин гэж нэрлэгддэг шүд, зүрх судас, бодисын солилцооны, элдэв үрэвсэлт болон үе мөч , арьсны өвчнүүд, харшил, хавдар /хортой, хоргүй/, хэт таргалах, бэлгийн сулрал гэх мэт эмгэгүүдэд хамаг нийтээрээ нэрвэгдэж байсангүй.

Химийн шинжлэх ухаан хөгжиж, эмнэлгийн тоног төхөөрөмж улам боловсронгуй болж, оношлогоо гайхалтай өндөр түвшинд хүрч, эмч нарын мэдлэг чадвар хосгүй болж байгаа ч дээрх өвчин эмгэгээс хүн төрөлхтөн салах нь бүү хэл, харин ч эдгээр өвчин улам залуужиж улс гүрнүүдийг бүхэлд нь түгшүүлэх болсон нь хамгийн харамсалтай.

Тиймээс бид дараах хэдхэн асуултыг өөрсөддөө тавьж, хариултаас нь зөв сонголт хийх хэрэгтэй юм.

Үүнд:

Юуны тулд хоол иддэг вэ?

Юу идвэл зохистой вэ?

Яаж идэх ёстой вэ?

Энэ гурван асуултын хариулт нь “Ухаант мэргэн хүн өвчнөө эмчлэх бус өвдөхөөс урьдчилан сэргийлдэг” гэсэн хятадын эртний мэргэн үг ямар үнэн болохыг нотолно.

Юуны тулд хоол идэх вэ?

Энэ нь машиндаа яах гэж бензин, тос хийх вэ? гэж асуусантай яг адил.

Бид физиологийн хэрэгцээгээ хангах зорилгоор л хооллох учиртай. Энэ зорилго 2 үндсэн хэсгээс тогтоно.

Үүнд:

1. “Барилгын материал”- аа авах

2. Эрчим хүчний хэрэгцээгээ хангах

Гайхамшигтай нарийн тохиргоотой, бие махбодь хэмээх “машин” хэвийн ажиллахад шаардагдах материал, түлш, сэлбэгийг бид зөвхөн хоолоороо л авах зохилдлоготой.

Өчүүхэн ч үл зогсох байнгын ажиллагаатай учир элэгдэж, эвдэрч байдаг 80 гаруй триллион амьд эсүүдэд хэвийн ажиллах, дахин төлжихөд нь зориулж “барилгын материал, сэлбэг хэрэгслүүдийг” тасралтгүй хүргэж өгөх хэрэгтэй.

Мэдрэлийн дохиоллыг дамжуулах цахилгаан эрчим хүч, биеийг байнгын 36-37 градус темпратуртай байлгах дулааны эрчим хүч, нүдээ анивчихаас эхлээд булчин, шөрмөсөө хөдөлгөх тэнхээтэй байлгах механик эрчим хүчийг бид эс дотроо л үйлдвэрлэнэ. Үүний тулд түлш шаардагдана.

Бие дотор цоо шинээр үйлдвэрлэгдэж, зарцуулагдаж байдаг олон төрлийн идэвхжүүлэгч, тохируулагч бодисууд болох фермент, даавруудад шаардагдах түүхий эдийг бас бэлтгэж өгөх ёстой. Ийм л зорилгод нийцүүлж хооллож чадвал бие махбодь маань хэвийн ажиллаж, эрүүл байх боломжтой.

Б.Гэрэлмаа “Идэхийн тулд амьдрах уу? Амьдрахын тулд идэх үү?”