Thursday, May 26, 2011

Зөв хооллолт ба эрүүл мэнд

Хүний хамгийн эрхэм баялаг бол эрүүл мэнд. Энэ бол ямарч албан тушаал, эд хөрөнгөөр олж авч чадахгүй үнэт зүйл билээ. Бидний эрүүл мэндэд олон хүчин зүйл нөлөөлдөг:

Хүрээлэн байгаа орчин

Удамшил Сэтгэлийн хямрал /стресс/

Хөдөлгөөний дутагдал

Хооллолтыг онцлон хэлэх хэрэгтэй.

Ийм олон нөлөөллийн улмаас хүн нэгэн цагт хурц үрэвсэлт өвчин мэдэрч халуурах, гүйлгэх, туурах, өвдөх гэх мэтээр зовиурлана. Энэ үед өвчин үүссэн шалтгааныг бүрэн арилгаж чадвал буцаад эрүүл болох боломжтой. Харамсалтай нь Монголчууд бид эрүүл мэнддээ дэндүү хариуцлаггүй хандаж, өвчинд баатарлаж огт тоохгүй явах, эсвэл дутуу, эсвэл буруу эмчлэх зэргээс болж нэгэн өдөр архаг өвчтэй хүн болж хувирдаг.

Үе үе өвчин хууч нь хөдлөхөд гал унтраах арга хэмжээ авч, түр намдаахыгаа эрүүл болж байна гэж эндүүрч, нэрлэх өвчний тоо жилээс жилд нэмэгдэж, үрчийж шалхайж, өөрт зовиуртай, өрөөлд /улс орон, гэр бүл г.м/ дарамттай амьдарч байсаар ихэвчлэн өвчний улмаас зуурдаар нас бардаг.

Гэтэл өвдөх ямар ч зовиургүй, бие хөнгөн, ухаан саруул, зүс царай сайхан, сэтгэл тэнүүн, оргилсон их эрч хүчтэй, хийж бүтээх чадвартай эрүүл энх байх боломж хэний ч өмнө байдаг. Архаг өвчтэй хүн ч эрүүл байдалдаа буцаж орох боломжтой. Өвчин үүсгэгч шалтгаануудын 70-80 % нь буруу хооллолтоос үүдэлтэй байгаа нь нотлогдсон билээ. Буруу хоололт нь эрүүл мэндэд нөлөөлөгч бусад хүчин зүйлүүдийг бодвол бидний хүсэл зоригоос шууд хамааралтай учир засаж болохуйц төдийгүй үр дүн нь асар их тул онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай маш чухал асуудал юм.

Энэ нь эрүүл мэндээ хамгаалах хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Хүн амьд, эрүүл явах эрхтэй ч, эрүүл мэндийнхээ төлөө 70-80 % өөрөө үүрэг хүлээнэ гэсэн үг. Би өвдөж байх учиртай, эмч эдгээж байх ёстой гэсэн тогтсон ойлголтыг өөрчилж, эм, эмнэлэг төвтэй анагаах ухааныг шүтэх биш, хүн төвтэй нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд шилжэх хандлага манай оронд ч эрчээ авч байна.

Энэ нь хамгийн зөв чиглэл болохыг хөгжингүй орнуудын жишээ нотолно.

Хүмүүс буруу хооллох болсон нь байгалиас холдсон соёл иргэншил, үйлдвэржилтийн сөрөг үр дагавруудын нэг юм. Хүнсний бүтээгдэхүүнээ хэт цэвэрлэж, тунгаан ариутгах болсон төдийгүй их хэмжээгээр үйлдвэрлэж, удаан хадгалж сурсан.

Амт, үнэр, өнгө гэх зэргээр мэдрэхүйн таашаалыг онцгойлон эрхэмлэх болж, гал тогооны ажил урлагийн хэмжээнд хөгжиж байгаа нь хоололтод улам гажуудал үүсгэх болжээ.

Хүн төрөлхтөн байгалиас өөрт нь заяасан хүнсийг гоёж өөрчлөлгүй натурал байдлаар нь хэрэглэдэг байхдаа ХХ зууны өвчин гэж нэрлэгддэг шүд, зүрх судас, бодисын солилцооны, элдэв үрэвсэлт болон үе мөч , арьсны өвчнүүд, харшил, хавдар /хортой, хоргүй/, хэт таргалах, бэлгийн сулрал гэх мэт эмгэгүүдэд хамаг нийтээрээ нэрвэгдэж байсангүй.

Химийн шинжлэх ухаан хөгжиж, эмнэлгийн тоног төхөөрөмж улам боловсронгуй болж, оношлогоо гайхалтай өндөр түвшинд хүрч, эмч нарын мэдлэг чадвар хосгүй болж байгаа ч дээрх өвчин эмгэгээс хүн төрөлхтөн салах нь бүү хэл, харин ч эдгээр өвчин улам залуужиж улс гүрнүүдийг бүхэлд нь түгшүүлэх болсон нь хамгийн харамсалтай.

Тиймээс бид дараах хэдхэн асуултыг өөрсөддөө тавьж, хариултаас нь зөв сонголт хийх хэрэгтэй юм.

Үүнд:

Юуны тулд хоол иддэг вэ?

Юу идвэл зохистой вэ?

Яаж идэх ёстой вэ?

Энэ гурван асуултын хариулт нь “Ухаант мэргэн хүн өвчнөө эмчлэх бус өвдөхөөс урьдчилан сэргийлдэг” гэсэн хятадын эртний мэргэн үг ямар үнэн болохыг нотолно.

Юуны тулд хоол идэх вэ?

Энэ нь машиндаа яах гэж бензин, тос хийх вэ? гэж асуусантай яг адил.

Бид физиологийн хэрэгцээгээ хангах зорилгоор л хооллох учиртай. Энэ зорилго 2 үндсэн хэсгээс тогтоно.

Үүнд:

1. “Барилгын материал”- аа авах

2. Эрчим хүчний хэрэгцээгээ хангах

Гайхамшигтай нарийн тохиргоотой, бие махбодь хэмээх “машин” хэвийн ажиллахад шаардагдах материал, түлш, сэлбэгийг бид зөвхөн хоолоороо л авах зохилдлоготой.

Өчүүхэн ч үл зогсох байнгын ажиллагаатай учир элэгдэж, эвдэрч байдаг 80 гаруй триллион амьд эсүүдэд хэвийн ажиллах, дахин төлжихөд нь зориулж “барилгын материал, сэлбэг хэрэгслүүдийг” тасралтгүй хүргэж өгөх хэрэгтэй.

Мэдрэлийн дохиоллыг дамжуулах цахилгаан эрчим хүч, биеийг байнгын 36-37 градус темпратуртай байлгах дулааны эрчим хүч, нүдээ анивчихаас эхлээд булчин, шөрмөсөө хөдөлгөх тэнхээтэй байлгах механик эрчим хүчийг бид эс дотроо л үйлдвэрлэнэ. Үүний тулд түлш шаардагдана.

Бие дотор цоо шинээр үйлдвэрлэгдэж, зарцуулагдаж байдаг олон төрлийн идэвхжүүлэгч, тохируулагч бодисууд болох фермент, даавруудад шаардагдах түүхий эдийг бас бэлтгэж өгөх ёстой. Ийм л зорилгод нийцүүлж хооллож чадвал бие махбодь маань хэвийн ажиллаж, эрүүл байх боломжтой.

Б.Гэрэлмаа “Идэхийн тулд амьдрах уу? Амьдрахын тулд идэх үү?”

Tuesday, May 17, 2011

Японы алдарт "Үл хөгшрөхийн Ид шид" лекц Монголд!!!

Ирэх 6-р сарын 16, 17нд Хөгшрөлтийн эсрэг судлаач төлөвлөгч, физиологич, доктор профессор Инагава Тацүо алдарт "Үл хөгшрөхийн Ид шид" лекцээ Япон улсаас Монголд хүрэлцэн ирж тавихаар боллоо. Тус лекценд сууснаар та залуу насаа хэрхэн хадгалж үлдэх, эрүүл амьдрах ухаанд суралцах юм. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү лекцэнд та амжиж ирээрэй!


Лекц: 6-р сарын 16нд:

  • 10:00 - 12:30
  • 19:00 - 21:30

6-р сарын 17нд:

  • 10:00 - 12:30
  • 19:00 - 21:30

"Чингис Хаан" Зочид буудлын лекцийн танхимд болно.

Та хүрэлцэн ирэх боломжтой өдөр цагаа товлон 99009509, 91274456 дугаарт хандаж таксаа захиална уу!

Такс үнэгүй!

Friday, May 6, 2011

Гаазтай ундаанаас татгалзах 13-н шалтгаан

1. Хэнд ч хэрэггүй

Энэ төрлийн ундаанд ямар ч тэжээллэг чанар байхгүй!

2. Таргалалт, жин нэмэх

Судалгаагаар өсвөр насныхны таргалалт гаазтай ундаатай шууд холбоотойг тодорхойлсон байна. Өдөрт 330 миллитр кола уухад сард шууд хагас килограмм жин нэмэх боломжтой.

3. Чихрийн шижин

Жин нэмэхэд хүргэдэг бүх зүйлс чихрийн шижин тусах эрсдэлийг бий болгодог. Гаазтай ундаа уух нь биеийн чихэр боловсруулах чадварыг муутгадаг.

4. Ясны сийрэгшил

Байнгын хэрэглээ нь ясны сийрэгжил тусах эрсдэлийг өндөрсгөнө.

5. Шүдний өвчин, цоорол

Шүдний пааланг идэх ба мөн шүдний цоорол үүсэх магадлалыг 3 дахин өндөрсгөнө.

6. Бөөрний дутагдал үүсэхэд нөлөөлнө

8. Цусны даралт өсөх

Гаазанд орших фруктозыг байнга хэрэглэх нь цусны даралт ихсэхэд нөлөөлдөг гэж үздэг байна.

7. Цээж хорсох мэдрэмж ихэнхдээ төрүүлдэг

8. Элгэнд хортой

9. Хоол боловсруулах системийг муутгана.

10. Шингэний дутагдал үүсгэнэ

11. Caffeine -ий орц их

Их хэмжээний каффеин тогтворгүй араншин, ядаргаа, нойргүйдэл, цусны даралт өндөрсөх, их хэмжээний шингэн гадагшлах, тогтмол бус зүрхний цохилт зэргийг үүсгэдэг

12. Эсийн гэмтэл үүсэх магадлал бий

Их Британы их сургуулийн судалгаагаар Fanta ба Pepsi Max зэрэг ундаанд байдаг sodium benzoate нь ДНК -ийн чухал хэсгүүдийг ажиллагаагүй болгох чадвартай гэж мэдэгджээ.

13. Маш олон эрүүл сонголт бий

Гаазтай ундаа ууснаар бид ихэнх хэрэгцээт шүүс болон усныхаа хэрэгцээг орхигдуулдаг. Ингэснээс шаарлагатай минерал, витаминуудаар дутагдах аюултай.