Saturday, July 9, 2011

″Be-Max Beauty Contest 2011″ тэмцээний ялагч тодорлоо

Амуулай ХХК нь Японы MediCube компанитай хамтран жил бүх Япон улсын Токио хотноо зохиогддог "BE-MAX BEAUTY CONTEST"-ийг Монголд анх удаа амжилттай зохион байгуулан ялагчаа тодрууллаа. 3 сарын турш бүсгүйчүүд маань хүчтэй өрсөлдсөн ба шантарах явдал ч багагүй тохиолдсон. Гэхдээ богинохон хугацаанд ажил амьдралынхаа хажуугаар яаж өөрийгөө өөрчилж гоолиг сайхан биетэй, эрүүл сайхан арьстай, зөв амьдарлын хэвшилтэй болдогийг тэмцээний ялагч С.Наранчимэг бүсгүй маань харуулж чадсан юм. Тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдээс хамгийн ахмад буюу 52 настай ялагч маань тэмцээний эхэнд 75кг жинтэй байсан бол тэмцээний төгсгөлд 66кг жинтэй болсон байна. Мөн арьс толигор болж, биеийн хор гадагшилж өмнөх байдлаасаа тэс ондоо болж чадсан. Тэмцээний ялагч бүсгүйдээ Амуулай ХХК амласан ёсоор японд аялах эрхийг нь албан ёсоор гардууллаа. Өөрийнхөө төлөө тэмцэж, өөрийн гоо сайхан эрүүл мэндээ цогцлоож чадсан С.Наранчимэг танд Амуулай ХХК, MILD Cosmetics-ийн зүгээс баяр хүргэе! Ирэх 2012 онд "BE-MAX BEAUTY CONTEST 2012" тэмцээнд дахин уулзацгаая!



3 comments:

Anonymous said...

BAYAR XURGII LAG UMAA :D

Anonymous said...

=) Ene bie galbiraa xadgalj eruul yavaarai ..AMJILT!!!

Anonymous said...

Sain baina uu..Tanai BE MAXiin buteegdehuuniig hereglej uzsen, uneheer gaihaltai um bainalee..BE MAX BEAUTY tanaih yalsan yalagchdaa buteegdehuunee heden jiliin hereglee gej ugvul uneheer saihan shagnal shuu de. MILD SALONtoi hamtran anhnii yalagchdaa jiliin unegui hereglee uguusei gej husej baina. AMJILT