Tuesday, April 19, 2011

Коллаген гэж юу вэ?

Коллагентий тухай

Та коллаген, коллагентэй бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн тухай сонсон байх. Гэхдээ коллаген гэж чухам юу болох, юунд хэрэгтэй талаар мэдээлэл хомс авсан болов уу. Энэ нь бүх амьд амьтанд маш чухал хэрэгтэй бодис юм. Коллаген гэж юу вэ? Үндсэндээ коллаген нь уургийн нэг төрөл. “Уураг” гэдэг үгийг ихэвчлэн хоол, хүнстэй холбон тайлбарладаг. Үнэндээ амьдрал дээр хэд хэдэн өөр төрлийн уураг бий. Уураг нь молекулын гинжин холбооноос бүрэлдэх бөгөөд үндсэндээ нүүрстөрөгчийн болон органик гэсэн төрөл байдаг. Уурганд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, азотын елементүүд агуулагддаг. Коллаген нь бидний амьдралыг тэтгэгч Амин хүчилүүдээр баялаг уураг юм. Уураг нь маш олон био-химийн процессыг хөнгөвчлөх ба бидний амьдралд чухал үүрэгтэй эсүүдийн амьдрах орчныг нь бүрдүүлж өгдөг.

Коллаген ямар үүрэгтэй вэ?

Коллаген нь шөрмөс мөн мөгөөрс гэх мэт зөлөөн эдийн холбоосийг бүрдүүлдэг үндсэн эд эс юм. Хүний биеийн бүтцийн 40% орчим, арьсны 75% орчимыг коллаген хэмээх энэ уураг бүрдүүлдэг. Бид хөгшрөх тусам биеэн дэх коллагены хэмжээ багасаж бие хөшинг болж, өвчин тусах магадлал өндөрсдөг. Хүний бие дэх коллагений хэмжээ багассанаар өвчин, шархны эдгэрэлт удааширдаг. Хүний биеийн болон арьсны эсийг бүрдүүлдэг зөөлөн эд коллагенд агуулагдаж байдаг. Энэ нь шархыг эдгээх гол эд эс болдог. 25-н наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5% багасдаг. Ингэснээр бид 40-н нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагены хэмжээний 3-ны 1-ийг алдсан байна. Энэ үед бидний хөдөлгөөн тэр хэмжээгээрээ удааширж, өвчин, шархаа эдгээхдээ 1/3% илүү цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Үүний үр дүнд хүний арьсны уян хатан чанар алдагдаж арьсанд үрчлээ сууж эхэлдэг.

Үүний эсрэг бид юу хийж чадах вэ?

Бид алдагдсан эрч хүч,энергиэ хоол идэн олж авдаг шиг, жил ирэх бүр багасаж буй коллагенаа сэргээн нөхөж байх хэрэгтэй. Хүмүүс энэ асуудлыг коллагентэй тос, түрхлэг түрхэх гэх мэт олон аргаар шийдэх гэж оролдож байна. Энэ нь хэрэглэж эхэлсэн яг тухайн цаг үедээ жаахан үр дүн үзүүлэх боловч зардал ихтэй цаашдаа үр дүн муутай арга. Машинаа мянга будаад түлш хийхгүй бол хөдлөхгүй ш дээ. Хамгийн үр дүнтэй арга нь хоолтой адил нэмэлт тэжээлээр авч алдагдаж буй коллагенээ дотроосоо нөхөх юм. Иймээс Америкийн эрдэмтэдийн олон жил судалсаны үр дүнд тусгайлан боловсруулсан коллагений бэлмэлийг гаргаж авсан. Энэ бэлдмэлийг тогтмол хэрэглэх нь алдагдсан коллагенаа нөхөх хамгийн хямд бөгөө үр дүнтэй арга юм. Ходоодонд боловсрогдсон коллагенийг бидний цус хаана хэрэгтэй эд эрхтэнд хүргэж өгнө. Зөвхөн арьс сайхан байснаар бид залуу болохгүй нь ойлгомжтой. Бидний бие эрхтэн бүхлээрээ дутагдсан зүйлгүй, уян хатан байснаар бид эрүүл залуу нас шигээ эрч хүчтэй болно.

Коллагений бэлдмэлийг хэрэглэх нь бидэнд ямар нөлөөтэй вэ?

Хөгшрөх тусам бидний булчингийн үйл ажиллагаа муудаж, хэмжээ нь багасаж сульдаж байдаг. Энэ нь коллагений дутагдалтай холбоотой. Коллагений бэлдмэлийг хэрэглэснээр үүнийг зогсоож чадахаас гадна, таны булчин хэвийн хэмжээндэээ очино. Мөн таны үс, хумс эрүүлжиж, мэдэгдэхүйц хурдан ургахыг харна (гэхдээ төрөлхийн халзанг эмчлэхгүй).

Мэдээллийг: http://collagen.blog.gogo.mn

Thursday, April 14, 2011

Залуу насаа удаан хадгалах гурван “Алтан дүрэм”

Оворгүй залуугаараа харагдахыг хүсдэг хүн бүрд зориулсан гурван “алтан дүрэм”-ийг эрдэмтэд тодорхойлжээ.
Үүний тулд тэд эмэгтэйчүүдийн дунд залуу харагдах, биеэ эрүүлжүүлэх сэдвээр санал асуулга явуулсан байна. Гэтэл ихэнх эмэгтэй гадаад үзэмждээ илүү анхаардаг нь тогтоогджээ. Тэдний сэтгэлийг залуу харагдах, нүүрэнд үрчлээс суух асуудал илүү эмзэглүүлдэг байна.

Судалгаанд оролцсон арван эмэгтэйн ес нь залуужуулах үндсэн аргыг гоо сайхны засал гэжээ. Тиймээс ч нүүрний арьсаа татуулах, гоо сайхны мэс засал хийлгэх, массаж, иллэг, гоо сайхны салон, фитнес клуб гээд олон үйлчилгээ борооны дараах мөөг шиг л олон болжээ.
Танд эрүүл идэвхтэй амьдрах арга, зөв хооллолт гэсэн ойлголтууд хол хөндий сонсогдож байвал урт наслаж, жаргалтай амьдрахын тухай санахын ч хэрэггүй. Түр зуур өнгөлөн далдлалт хийх буюу косметик аргаар түр зуур залуу харагдаж болно.
Гэтэл дэлхийн гоо сайхны чиг хандлагыг тодорхойлж буй франц бүсгүйчүүд нүүр, гарны үрчлээг ер тоодоггүй гэнэ. Тэдний ойлголтоор залуу байна, залуу харагдах гэдэг нь бидний төсөөллөөс тэс өөр. Тэд эрүүл бие, саруул ухаан, залуу хэв маягаар амьдрах боломжийг сонгодог. Залуу хэв маягаар амьдарна гэдэг бол биеийн болон оюун ухааны хүч тэнхээтэй байхыг хэлнэ.
Залуучуудын хийдгийг хийж, сэтгэдгийг сэтгэхийн тулд өөрөөсөө дүү найз нөхөд, хамт олонтой ажиллаж, амьдрах хэрэгтэй гэнэ. Мэдээж хэрэг он жилүүд тойрч гарахгүй нь ойлгомжтой.
Өнөөдөр залуу насаа хадгалах, хөгшрөлтийг зогсоох шинжлэх ухааны шинэ нээлтүүд гарсан уу? Эрдэмтэд шинэ нээлт удахгүй гарна. Хүлээж бай л гэх. Гэтэл хүлээх нас хүрэлцэхгүй л байна шүү дээ. Тиймээс бид өөрсдөө эрэл хайгуул хийх хэрэгтэй болдог. Аз болж зарим аргууд сайн нөлөө үзүүлдэг юм. Тэднээс хамгийн үр дүнтэй гурван аргыг та бүхэнд зөвлөе.

1. Биеийн жингээ тогтвортой байлгах
Таны биеийн жин улиралд хоёроос гурван килограммаас хэтрэлгүй хэлбэлзэлж байвал тун сайн. Хэрвээ таны амьдрал илүүдэл жинтэйгээ хийсэн тэмцлийн түүх мэт байвал урт удаан залуу сайхан харагдахын тухайд санах ч хэрэггүй.
Харин түүний оронд амьдралын зуршил, хооллох хэв маягаа эрс өөрчил. Өөрийн биеийг “тураах дайны туршилтын туулай” болгон золиослох хэрэггүй юм. Тураах хоол, цай, эм бэлдмэл, элдэв хориг хязгаар хүнийг улам стресст оруулдаг учир хөгшрөлтийн явц хурдасч, төдий хурдаар арьсны үрчлээ нэмэгдэнэ. Гэтэл бидний арьс нэг л шүү дээ.
Нүүр, нуруу, хөлний арьс гэхчилэн ялгаж хандаж болохгүй. Учир нь, жингээ нэмж, хасах бүрд хүний зулайнаас хөлний ул хүртэлх бүх л арьсанд өөрчлөлт ордог. Тиймээс биеийн жингээ тогтмол нэг түвшинд барьж байх нь хамгаас чухал.

2. Биеийн дотор эрхтэний цэвэр байдлыг сахих
Оюуны болон эрүүл ахуйн ариун цэврийг байнга сахиж явах хэрэгтэй.
Хорон санаатай, атаач, бусдад дээрэнгүй ханддаг, зааж сургах дуртай, хашгирч чанга дуугаар удирдах дуртай хүмүүс хэзээ ч залуу сайхан харагддаггүй. Тэдний нүүрэн дээр нь бүх юм нь бичээстэй байдаг. Тийм учраас залуу сайхан харагдана гэдэг бол хайр халамж, сэтгэлийн дулаан бүлээн зан, бусдыг хүндлэхтэй нягт салшгүй холбоотой юм.
Биеийн ариун цэврийг сахих нь эрүүл байхын хамгийн анхдагч үндэс юм. Хир буртаг хаягдлаасаа салснаар бодисын солилцоо идэвхжин хүний бие организм зохистой хуваарийн дагуу ажиллаж эхэлдэг. Энэ бол зөвхөн усанд орохыг хэлж буй хэрэг биш шүү.
Энэ бол жилд нэг удаа ходоод, гэдэс, бөөр зэрэг дотор эрхтнээ цэвэрлэх тухай ярьж буй. Ингэж клизм тавьж угаасны дараа таны арьс залуужиж гэдэс агшиж, үс өнгө орон гялалздаг юм. Учир нь хүний дотор эрхтэнд гүйцэд шингэж чадаагүй хоолны үлдэгдэл их хэмжээгээр хуримтлагддаг.
Ийм хуримтлал гоо сайханд сөргөөр үйлчлээд зогсохгүй архаг хууч өвчинг үүсгэдэг аюултай. Тиймээс биед хуримтлагдсан хортой ялгадастай удаан явж болохгүй, цэвэршүүлж гадагшлуулж байх хэрэгтэй.

3. Хөдөлгөөн залуужуулна
Хөдөлгөөн бол амьдралын эх. Ямар ч хөдөлгөөн байж болно. Гагцхүү эрүүл цэвэр орчинд байх нь чухал. Фитнес клубууд танд эрүүл цэвэр орчинг өгч чадахгүй. Учир нь, бага орон зайд олон хүн цугларч хөлсөө нэгэн зэрэг гаргадаг. Хөлсний үнэр, агаарын дутагдал хүний биед сөргөөр үйлчилж улам хөгшрүүлнэ үү гэхээс залуужуулахгүй.
Тиймээс том цэлгэр танхимд цөөн хүнтэй фитнес клубт хичээллэх хэрэгтэй. Бас эрүүл, цэвэр агаарт алхах нь хамгийн сайн эм. За бүр хамгийн хамгийн гол хөдөлгөөн бол секс хэмээн эмч нар зөвлөж байна. Хагас жил, өдөр бүр секс хийвэл одоо байгаагаасаа таваас долоон жилээр залуу харагдана гэсэн судалгааны дүн гарсан байх юм.
Тиймээс та өнөөдрөөс эхлэн дээрх гурван “алтан дүрмийг” мөрдөж эхэлбэл залуу сайхан насаа удаан хадгалж чадах юм байна шүү.


Tuesday, April 12, 2011

″BE-MAX BEAUTY CONTEST 2011" Уулын аялал″ 4-р сарын 2

″BE-MAX BEAUTY CONTEST 2011" тэмцээнд оролцогчдоос цөөнх хэдэн бүсгүйчүүд маань 4-р сарын 2нд Богд уулын аялалд гарж эрүүл агаар, зөв хөдөлгөөний сургалтандаа хамрагдлаа. Блог уншигч таныг ч бас 7 хоногийн 1 өдрийг өөрийн эрүүл мэнддээ анхааран эрүүл агаарт гарж хөдөлгөөний дутагдлаас ангижирхыг зөвлөж байна!


"Ид шидийн Үл хөгшрөлт" 12-р хэсэг

Давсыг биеийн дотор талаас бус биеийн гадна талаас хэрэглэх

Тансаг үнэртэй бие цогцостой байх

Гадуур хооллолт, бэлэн савласан бүтээгдэхүүн байнга хэрэглэвэл нэг л мэдэхэд биед давсны хэмжээ ихэссэн байдаг. Давс ихдэвэл судсанд ачаалал өгөн даралт ихэсдэг. Түүнчлэн цусны эргэлтийг муутгаж, биеийг хөргөдөг. Харин их хэмжээний минерал орсон давсыг массаж болон усанд орох ванндаа хийж хэрэглэвэл арьсны бохирдлыг авч , цусны эргэлтийг сайжруулдаг. Давстай чадварлаг харьцсанаар судас тэлж, биенд шингэж, тансаг үнэрийг бий болгоно.

Monday, April 4, 2011

Эрүүл мэндийн цуврал ном шинээр худалдаанд гарлаа!

“ИДДЭГ КОЛЛАГЕН - Хөгшрөлтийн эсрэг хамгийн хүчирхэг арга” эрүүл мэндийн цуврал ном шинээр худалдаанд гарлаа.

Бие сульдан өвдөж, зүс царай гундан, өдөр бүр үрчлээс нэмэгдэх нь цаг хугацаа явж, хөгширч байгаагийнх гэж та боддог уу. Цаг хугацаа нэмэгдэж буй нас үүний буруутан биш ээ. Харин та бид хүн хэмээх ургамалд хэрэгцээтэй зүйлийг нь өгч, тордож арчлахгүй байгаагийнх юм.

ХАА-н шинжлэх ухааны доктор, Токио Кайёо Их сургуулийн профессор багш Язава Казунагагийн бичсэн энэхүү номноос та коллагеныг дотроосоо ууж хэрэглэснээр хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлж, үргэлж залуу эрч хүчтэй, инээмсэглэл дүүрэн амьдрахын нууцыг мэдэх болно.

“ИДДЭГ КОЛЛАГЕН- Хөгшрөлтийн эсрэг хамгийн хүчирхэг арга” номыг та 4-р сарын 6-наас эхлэн номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99009509, 91274456


"Ид шидийн Үл хөгшрөлт" 10-р хэсэг

Алагласан өнгө сайтай ногоо нь тархийг идэвхижүүлж, “Аз жаргалын гармон” серотонинг ялгаруулдаг. Сайхан өнгөтэй ногоо нь амин дэмээр баялаг байхаас гадна, шинэхэн олон өнгийн ногоо нь хоолны ширээг чимэн нүдийг баясгаж, тархийг идэвхижүүлдэг. Тэгсэнээрээ “Аз жаргалын гармон” болох серотонинг ялгаруулж, мэдрэлийн систем сайжирч, ухамсарлах ойлгох чадвар дээшилдэг. Мөн өөхний шаталтанд нөлөөлж , цадсан ходоодны төвд очиж илүүдэл хоол идэх дурыг дарж өгдөг. Өөрөөр хэлбэл өнгө өнгийн ногоо ургамал сонгож идвэл , тэнцвэртэй зөв амин дэмийг биедээ авч чадахын зэрэгцээ дахин таргалахад санаа зоволтгүй хөгжилтэй хооллох юм.

Sunday, April 3, 2011

"Ид шидийн Үл хөгшрөлт" 9-р хэсэг

Хөгшрөлтийн шалтгаан нь 80% стресс болон хэт их хөдөлгөөнөөс үүсэх идэвхижсэн хүчилтөрөгчид байдаг. Өндөр исэлдлэгийн хольцтой хоолны материал сонгоцгооё.

Идэвхижсэн хүчилтөрөгч нь эсийг устгах чадвартай ба стрессдэх, хэт их хөдөлгөөн хийх үед өсөж байдаг. Мөн нас ахихтай зэрэгцэн биеийн исэлдлэгийн хольцийн систем нь муудаж байдаг. Тэрхүү исэлдлэгийн хольцийг сайжруулж, эсийн хөгшрөлтийг зогсоохын тулд өндөр исэлдлэгийн хольц их хэмжээгээр агуулсан хоол идэж байх хэрэгтэй. Өндөр исэлдлэгийн хольц нь бүх төрлийн витамин, ургамлын гаралтай полипхинол зэрэгт агуулагдсан байдаг ба ялангуяа санал болгож хэлэхэд Astaxanthin юм. Загасны түрс, сакэ архи, сам хорхой, хавч зэрэг улаан өнгийн хольцод их хэмжээгээр сайн чанарын өндөр исэлдлэгэ агуулагдсан байдаг.