Monday, April 4, 2011

"Ид шидийн Үл хөгшрөлт" 10-р хэсэг

Алагласан өнгө сайтай ногоо нь тархийг идэвхижүүлж, “Аз жаргалын гармон” серотонинг ялгаруулдаг. Сайхан өнгөтэй ногоо нь амин дэмээр баялаг байхаас гадна, шинэхэн олон өнгийн ногоо нь хоолны ширээг чимэн нүдийг баясгаж, тархийг идэвхижүүлдэг. Тэгсэнээрээ “Аз жаргалын гармон” болох серотонинг ялгаруулж, мэдрэлийн систем сайжирч, ухамсарлах ойлгох чадвар дээшилдэг. Мөн өөхний шаталтанд нөлөөлж , цадсан ходоодны төвд очиж илүүдэл хоол идэх дурыг дарж өгдөг. Өөрөөр хэлбэл өнгө өнгийн ногоо ургамал сонгож идвэл , тэнцвэртэй зөв амин дэмийг биедээ авч чадахын зэрэгцээ дахин таргалахад санаа зоволтгүй хөгжилтэй хооллох юм.

0 comments: