Sunday, February 27, 2011

Өгүүллэгийн уралдаан

MILD cosmetics-ынхан бид Март 8 буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан
"Март 8-ны дурсамж " сэдэвт өгүүллэгийн уралдааныг зарлаж байна.
Энэхүү өгүүллэгт өөрт тохиолдсон дурсамжтай явдалын тухай болон мартын 8-аар хайрт эмэгтэйгээ хэрхэн баярлуулж байсан тухай, бас эмэгтэйчүүд маань хэрхэн баярлаж байсан тухай баяртай гунигтай бүхий л өнгөрсөн дурсамжын тухай байж болох ба мөн хэрхэн дурсамжыг сэтгэл зүрхэндээ мөнхөл
хийг хүсэж байгаа тухайгаа үзэг цаас нийлүүлэн бидэнд бичиж явуулахыг та бүхнээс хүсье.
Бид та бүхний явуулсан өгүүллэгээс хамгийн сэтгэл хөдөлгөж чадсан нэг өгүүллэгийг шалгаруулж, AQUAMOIST брэндийнх
ээ арьс арчилгааны цайруулах үйлчилгээтэй иж бүрдэлээс шагнал болгож бэлэглэх болно.
Та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Явуулах хаяг: garamkhand@amuulai.mn
харилцах утас: 11-311803


http://jujumn.blogspot.com

Friday, February 25, 2011

Болзох урлаг

Болзоондоо анхааралтай хандах. Ихэнх гоонь залуучууд, хүүхнүүд сайн сонсогч байхыг хүсдэг. Ер нь их ярихаас татгалзаж, асууж сонирхож сайн сонсогч байснаар таны талаар эерэг бодол үүснэ. Харин таг дүлий дүмбэгэр байвал болзохын хэрэг байсан эсэхээ өөрөөө бодно биз дээ.


Харц тогтвортой байх. Энхрий дотно харцаар болзох хэрэгтэй бөгөөд хонинд гэтсэн чоно лугаа ангуучин харцаар харвал харах, эсвэл өвчтөн лугаа гөлрөөд, эсвэл гэм хийчихсэн лугаа хулжаад байх хэрэггүй. Ичимхий царайлж байна гээд унжийгаад байх нь бас зохимжгүй. Тиймээс өөртөө итгэлтэй байж харцаараа сэтгэл зүрхээ илэрхийлээрэй.

Болзоогоо урьдчилан төлөвлөх. Нэгбүрчилэн бус юмаа гэхэд боломжоороо урьдчилан бэлд. “Одоо яахав, юу хийх вэ” гэж л бүү асуугаарай. Хэрвээ таны төлөвлөсөн бодсон бүтэхгүй бол бусад боломж бололцоог бүрдүүлээрэй. Ус уучихаад гарна гэчихээд цай хоол идчихлээ, шүдээ чигчиллээ, одоо унтаж хэвтэх юм яриад байсан билүү гэсэн онигоо байдаг даа.

Анхны болзоогоо олон нийтийн газар хийх. Энэ нь аюулгүй талаасаа ч зүйтэй хэрэг. Олон нийтийн газар болзлоо гээд ярих бололцоогүй, нил тамхи үнэртсэн, дуу шуугиантай, хашгираантай газрыг сонгочихов оо. Хэрвээ та болзох хүндээ үнэхээр сайн гэсэн итгэлтэй байгаа бол “тусгайлсан”романтик болзоог сонгох хэрэгтэй.

Болзооны төлбөрөө хуваалцах. Ер нь төлбөрийн асуудал ганц бие залуучууд хүүхнүүдийн толгойг багагүй гашилгаад авдаг аж. Орчин үед болзоонд зарцуулсан төлбөрийг болзоонд урьсан нөхөр л даах ёстой гэсэн түгээмэл ойлголт байдаг. Хэдий тийм ч, болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж хувааж төлөхөд бэлтгэлтэй байх нь зүйтэй. Хэрвээ энэ удаа болзооны хань чинь төлсөн бол дараагийн удаа өөрөө төлөхийг бодоорой. Манайхны гар нь татуу, ядаж байхад түрийвч нимгэн гэдгийг бодолцоорой. Мөн мөнгөгүй байж болзох тухай яриад байв аа.

Соёлтой байх. Орчин үед эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгмийн үүрэг роль, санхүү, эдийн засгийн байдал эрх тэгш хэмжээнд хүрсэн. Хэдий тийм ч соёлтой, боловсон байдлыг үргэлж бодолцох ёстой. Үүд хаалга онгойлгож өгөх, суудал тавих, суулгах зэргээс авахуулаад нарийн ширийн, жижиг сажиг гэлтгүй боловсон харьцааг эрхэмлээрэй. Эрчүүд нь эр хүн шиг, хүүхнүүд нь эмэгтэй хүн шиг байх хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Эмэгтэй хүн "эмэгтэйлэг" байна гээд намжирдаад, яндагнаад байв аа. (энэ эмэгтэйлэг гэсэн үгийг сонсохоор миний инээд хүрээд байдгийн, бүр эмэгтэй хүн эмэгтэйлэг байна ч гэх шиг)

Баярлаж талархсанаа мэдэгдэх. Ямар нэгэн байдлаар эргэж холбоо барьж мэдэгдэх нь зүйтэй. Энэ нь дараа дахин болзоно гэсний илэрхийлэл биш юм шүү дээ, энгийн харьцааны илэрхийлэл. Сэтгэл дундуур үлдсэн ч ч гэсэн хүнтэй харьцаж байгаа учраас зайлшгүй эргэж холбоо бариарай. Хэрвээ таатай сэтгэл үлдсэн, үлдээсэн бол баярлаж талархсанаа илэрхийлэх нь ёстой л загатнасан газар нь маажлаа л гэсэн үг.

Инээд наргиа, хөгжих. Энэ нь болзоог энгийн болгох төдийгүй таныг наргиа, хөөрөөтэй, зугаатай болохын илэрхийлэл болно. Инээд наргиа гээд ганцаараа чанга инээгээд л, учир сүггүй марсайгаад байв аа.

Боломжийн сэдэв сонгох. Жижиг шажиг, шалдар булдар яриагаар хөөцөлдөх хэрэггүй. Том сэдэв гээд мэргэжлийн, докторын зэргийн сэдвээр, мэргэжлийн үг хэллэгээр хэт улс төржөөд байв аа. Мэдээж зарим хүмүүс “жижиг” яриатай. Бие биенийхээ ярианы сэдвийг ойлгодог, “мэддэг” байх нь зүйтэй. Хэрвээ болохгүй бол оройтоогүй дээр нь ойлгон өөр сэдвийг сонгоорой.


Хэлээ цэвэрлэх аргууд

Та хэлээ гаргаад толинд хараад үз дээ. Өнгө нь улаавтар байна уу? Эсвэл цагаан байна уу? Эсвэл алаг байна уу? Хэрвээ цагаан, шар, эсвэл хардуу, эсвэл алагдуу байвал муухай л амьсгалтай байгаагийн илрэл байх шүү. Тамхи татдаг эрчүүд, хүүхнүүдээ хэлээ гаргаад нэг шинж. Эсвэл үнсэлдэхэсээ өмнө өөрийнхөө амьсгалын нэг шалгаад үзээрэй дээ. Амнаас муухай үнэртэж буй эсэхээ мэдэх хамгийн энгийн арга бол гарынхаа ар талыг хэлээрээ долоогоод түүнийгээ үнэрлээрэй. Мэдээж бусдад мэдэгдэхгүйгээр хийвэл таньд л өлзийтэй байх болно :)


Сүүлийн үед хүн хэл гэдэг эрхтэндээ анхаарал хандуулах нь ихсэж байгаа бөгөөд хэлийг цэвэрлэн, эрүүл байлгах шаардлагатай болж байна.
Бактери нь хэлэн дээр болон амны хөндийд үүсч тогтсоноос болж амны хөндий болон шүдний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Мөн муухай амьсгалын эх үүсвэр болдог. Бид шүдний гадаргуу дээрх бактерүүдийг угаан цэвэрлэж болох авч хэлэн дээрхийг нь цэвэрлэх нь ховор байдаг байна. Ихэнх хүмүүс хэлийг тоодоггүй боловч шүдний адил цэвэрлэж эрүүл байлгах нь маш чухал юм. Хэлээ цэвэрлэснээр, хэлэн дээр тогтсон өнгөрийг цэвэрлэснээр муухай үнэртэй амьсгалын эх үүсвэрүүд болсон аливаа үхмэл эд эс, бактери, хоолны үлдэгдэл зэргийг зайлуулдаг. Муухай (үнэртэй) амьсгал нь амны хөндийн ариун цэврийг сахиагүйгээс болдог. Хэрвээ муухай үнэртэй амьсгаатай байвал хэлээ цэвэрлэснээр түүнээс зайлсхийж болох талтай.


Хэлийг цэвэрлэх арга
Мэдээж хэл цэвэрлэх багаж, зүйлс байх хэрэгтэй. Ихэнх газруудад хэл цэвэрлэхэд зориулагдсан тусгай багажууд байдаг бөгөөд хямдхан байдаг юм. (Манайд байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна.)
Одоогийн зарим шүдний сойзууд нь ар талдаа барзгар хэл цэвэрлэх бололцоотойгоор хийгдсэн байдаг. (Бүүр олдохгүй бол хоолны жижиг халбагаар болгоомжтойгоор, сулхан дараад хусаад үзээрэй.)

•Ер нь бол хэлний гадаргуугаа цэвэрлэхийг хэлж байгаа шүү дээ. Хэлээ цэвэрлэж хусахдаа их чанга дарсны хэрэггүй. Хуссаны дараа цэвэрлэгч багаж дээр тухайлбал сойзны барзгар хэсэгт хусагдаад үлдсэн бактери, бусад үхмэл эд эс зэргийг харж болно.
•Багаж, сойзны ард үлдсэн үлдэгдлийг цэвэрлэн дээрх үйлдлийг давтан хийнэ.
•Дараа нь амаа цэвэр усаар зайлах хэрэгтэй.
•Ер нь бол шүдээ угаахаасаа өмнө хэлээ цэвэрлэвэл зохимжтой.

Шүд угаах болгондоо хэлээ цэвэрлээд сурах хэрэгтэй. Энэ нь их цаг зарцуулаад байх ч үгүй. Мөн тийм хүнд хүчир ажил ч биш.

Хэрвээ та хэлээ, шүдээ тогтмол угааж, цэвэрлэж, чигчилдэг (өмнөх бичлэгийг уншаарай) бол муухай, заваан амьсгалгүй байхаас гадна таны амны хөндий эрүүл байна. Улмаар шүд тань эрүүл байна.

/энэ мэдээллийг нэгэн найзынхаа блог дээрээс хуулбарлан авлаа... Хүүхнүүдээ хэрэг болж магад шүү/

Зөв хооллолтын зөвөлгөө

Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага, багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг.

Хоол хүнсээ тохируулж хэрэглэх ерөнхий дүрэм:

  • Өдрийн хоолны ихэнх хэсгийг хүнсний ногоо байхаар тохируулж хооллоорой.
  • Тогтмол жимс хэрэглэ. /өдөрт нэг алим идэж, нэг аяга жимсний шүүс уу/
  • Буудайн төрөл арвай, хөх тариа, гурвалжин будаа, хивэг, буудайн соёлж идэж байгаарай.
  • Татсан өөхгүй хар мах хэрэглээрэй.
  • Илчлэг багатай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй. /хөөрүүлсэн сүү, тараг, тослог багатай бяслаг/
  • Загасыг наад зах нь долоо хоногт нэг удаа хэрэглээрэй.
  • Илчлэг ихтэй, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, төрөл бүрийн амттан, ундаа, торт, жигнэмэг, шоколад зэрэг хүнсний зүйлээс зайлсхий!
  • Амьтны гаралтай тос бага хэрэглэж цөцгийн тосны оронд маргарин, ургамлын тосыг бага хэмжээгээр хэрэглэ.
  • Түлэгдтэл нь шарсан, хайрсан хоолны зүйлс хэрэглэхгүй аль болох жигнэж, буцалгаж хэрэглээрэй.
  • Өөх, давс, сахарыг бага хэрэглэ.
  • Буцалсан ус их уу.
  • Хооллохын яг өмнө, хоол идэж байх үед, хоолны араас шууд их хэмжээний шингэн уухгүй байхыг зөвлөдөг.\ Энэ тухай дэлгэрэнгүйг Б.Гэрэлмаа багшийн "Идэхийн тулд амьдрах уу? Амьдрахын тулд идэх үү?" гэдэг номны 95-р хуудаснаас олж уншаарай.