2 Хэтэрхий их тослогтой хоол иддэг. Өдөрт бид 80 гр өөх тос идэх хэмжээгээ дунджаар 132 гр болгон 50 граммаар илүүдүүлдэг байна.
3 Хүнсний ногоо, жимс, уураг, сүү, загасыг бага хэрэглэж, аминдэмийг шаардлагатай хэмжээндээ хүртэл хэрэглэж чаддаггүй. Харин гурилан бүтээгдэхүүн, цагаан талх, бусад жигнэмэг гээд таргалахад гол нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэг байна.
4 Архи, дарс, амтат ундааны зүйлийг хэтэрхий ихээр хэрэглэдэг.
5 Тогтмол идэж чаддаггүй ба түргэн хугацаанд, их хэмжээгээр иддэг байна. Өдөрт таван удаа бага багаар хооллохын оронд гурван удаа, тэгэхдээ их хэмжээгээр идэж байгаа юм.
6 Хэтэрхий амтлаг хоол хэрэглэдэг. Бидний хоол хүнсэнд сахар чихэрлэгийн зүйл маш их ордог байна.
7 Хүнсний олон төрлийг бид буруу хадгалж, буруу хэрэглэдэг . Давс хэтэрхий их хэрэглэж, хоолоо бэлтгэхдээ заримдаа шаардлагагүй байсан ч шарж, чанах алдаа их гаргадаг.
8 Бид байнга нэгэн зүйлийг амтархан хүлхэж байна. Жишээ нь: зарим хүн телевизор үзэж суухдаа заавал нэг юм хүлхэж, цөмж байдаг аж.
9 Бид хүнсний зүйлийн илчлэг чанар уураг, тос, нүүрс хүчил, аминдэм, эрдэс бодисын тухай болон хоол хийх зөв аргын тухай мэдэхгүй, заримдаа мэдэхийг ч хүсэхгүй байна.
10 Насны байдалдаа тохируулж сураагүйгүйгээс хижээл насны хүмүүс хоолоо багасгах ёстойгоо мартдаг. Тэдний хоол хэмжээний хувьд их, чанарын хувьд тааруухан байдаг аж.
0 comments:
Post a Comment