Sunday, February 20, 2011

Өдрийн сонин 2011.02.19

BE-MAX BEAUTY CONTEST 2011” аян болно

Ямар ч эмэгтэй хүн богино хугацаанд өөрийгөө өөрчилж, гоолиг сайхан биетэй, эрүүл сайхан арьстай болохыг хүсдэг. Тэгвэл Японд уламжлал болон явагдаж ирсэн нэгэн өвөрмөц аянд эх нутагтаа гурван сарын турш хамрагдан, тэрхүү хүслээ биелүүлж, бусдаасаа тодорч ялгарч чадвал Японд аялах томоохон шагналтай нэгэн тэмцээн болох гэж байгаа ажээ. 2005 оноос хойш Японы нийслэл Токио хотноо жил бүр зохиогдож ирсэн ” BE-MAX BEAUTY CONTEST 2011”-ийг Монголд зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааг Монгол талаас хариуцаж ажиллах “Be-Max” брендийн албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч “Mild Cosmetics”-ийн ажилтан Ж.Ариунжаргалаас тодрууллаа.

-“ BE-MAX BEAUTY CONTEST 2011” тэмцээн болох гэж байгаа талаар сонслоо. Энэ нь бусад гоо сайхны тэмцээнүүдээс ямар ялгаатай юм бэ?

- Энэ нь 2005 оноос эхлэн Японд зохиогдож ирсэн аянлдаа. Гоо сайхан, эрүүл мэндээ эрхэмлэгч олон зуун эмэгтэйчүүдийн хүсэл зоригийг бадрааж, итгэл бас зөв зохистой амьдрах чиг баримжааг олгож ирсэн тэмцээн юм. Ер нь “Be-Max” бренд бол хүмүүсийн амьдралын эрч хүч, төрөлх гоо сайхныг нь сэргээн, төгс хэмжээнд нь хүргэх том зорилго тавьсан Японы эрдэмтэн докторуудын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн. Японп олон мянган эмэгтэйчүүд “Be-Max” брендээр алдсан гоо сайхнаа эргүүлэн авч, амьдралын зөв хэмнэлтэй болоход суралцан гоо сайхан болж байгаа. Япончуудын эрүүд байдал, эмэгтэйчүүдийн оворгүй, сайхан арьстай, илүүдэл жингийн зовлонгүй байдаг гээд олон сайхан нууцтай “Be-Max” холбогдож байдаг. Илүүдэл жин, нүүрээрээ дүүрэн гарсан батга нөсөө, арьсны суларсан байдал гээд нас ахих тусам асуудал болж байдаг бэрхшээлийг давж гарахад энэ аян тус болох юм. Ямартай ч үүнийг Монголд зохион байгуулахаар болсон нь манай эмэгтэйчүүдийн хувьд завшаантай хэрэг болж байна. Япон бүсгүйчүүдийн өдөр тутамдаа хэрэгжүүлж байдаг хөгшрөлтийн эсрэг программыг оролцогчид маань өөрсдөө дадал болгон хэрэгжүүлж сурснаар цаашдын амьдралд нь асар их ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн маань энэ гурван сарын хугацаанд сурч мэдэж, дадал зуршлаа болгосон нь цаашдаа үргэлж гоо сайхан гоолиг явах боломжийг бий болгож өгөх юм. Бидэнд япончуудаас суралцах зүйл асар их байна шүү дээ.

- Энэ аянд ямар хүмүүс оролцох вэ. Ямар шаардлага шалгуурыг хангасан байх ёстой вэ?

- Оролцох хүмүүс “Be-Max” брендийн хоёр төрлийн багцнаас сонгон авснаар оролцох эрхтэй болно. Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах, өөхийг хайлуулж, целлтлютийг задлах, илчлэг багатай хоол орлуулагч энзим, арьс гоо сайхныг тэтгэгч коллаген гэгчлэн 4-5 төрлийн бүтээгдэхүүн бий. Энэхүү хорт бодисыг гадагшлуулж, тураах, эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөгшрөлтийн эсрэг тэмцэж, алдсан гоо сайхнаа олж авч чадна. Дээрх гайхалтай бүтээгдэхүүнийг гурван сарын турш зөв хооллолт дэглэм, дасгал хөдөлгөөн, халуун ус, массажтай хослуулан хэрэгжүүлснээр санаанд оромгүй үр дүнд хүрнэ. Харин хэн хамгийн зүтгэлтэй байж, хичээж, өөрийгөө гайхамшигтай өөрчилж шинэ дүр төрхийг бий болгож чадсан хүн шалгаруулалтын эзэн болох юм.

- Энэ маань хэзээнээс хэдний хооронд үргэлжлэх юм. Шалгаруулалтыг хэн хийх вэ?

-Тэмцээний бүртгэл ажил эд явагдаж байна. Энэ сарын 10-28ны хооронд бүртгэл явагдаж, бүртгүүлсэн хүмүүсийн материалыг бид Япон дахь “Medicube” компани руу яюуулна. Харин гурван сарын турш үргэлжлэх энэ өрсөлдөөнөөс шилдгийг тодруулахаар Японоос мэргэжилтнүүд ирэх бөгөөд ирэх зургадугаар сарын 15-нд шилгийг шалгаруулна. Шалгаруулалтад оролцож байгаа хүмүүсийнхээ материалыг Япон руу бид яюуулах юм. Нийт дөрвөн удаа хэрхэн өөрчлөгдөж байгаа мэдээллийг нь явуулна. Арьсны өөрчлөлт, биеийн хэмжээс жингийн өөрчлөлт гэсэн мэдээллийг сүүлийн үеийн аппарат хэрэгслээр оношилж, видео бичлэг хийнэ. Оролцогчдынхоо эрх ашгийг хөндөхгүй, хувийн мэдээллийг олон нийтэд түгээхгүй нууцлах хариуцлагыг манай компани бүрэн хариуцна. Мөн тэмцээний хугацаанд бүхий л мэдээлэл сургалт сурталчилгаа, гоо сайхны үйлчилгээг бид хариуцан үйлчилнэ.

- Оролцогчид бүтээгдэхүүний багцыг авснаар өрсөлдөх эрхтэй болно гэж байна. Хэд орчим төгрөгийн багцууд вэ?

- Хоёр төрлийнх байгаа. 590 мянган төгрөг, 990 мянган төгрөг гээд. Эдгээр бүтээгдэхүүнийг гурван сарын турш цогцоор хэрэглэснээр хүн хэрхэн өөрчлөгдөж дахин төрсөн мэт алдсан гоо сайхнаа авч болдогийг япон бүсгүйчүүд нэгэнт баталсан. Манай монгол эмэгтэйчүүд ч уг бүтээгдэхүүнийг хэрэглэж гайхалтай өөрчлөгдөж байгаа. Манай компани Японы эрүүл мэндийн энэ бүтээгдэхүүнийг оруулж ирээд багагүй хугацаа өнгөрч байна. Магадгүй оролцогч нараас хамгийн шилдэг нь болж арлын Япон улсыг зорьж яадахгүй байлаа гэхэд гурван сарын хугацаанд эрүүлжиж, гоо сайхан болж, бас хөгшрөлтийн эсрэг хэрхэн тэмцэх арга ухаанд суралцах юм. Тиймээс энэ боломжийг бүү алдаарай, өрсөлдөөд үзээрэй гэж хэлмээр байна. Гурван сарын дотор эрүүл мэнд болоод гоо сайхнаа өөрөө бүтээж бий болгох дадал зуршлийг олж аваарай

Өдрийн сонин: Ч.БҮЖИН

0 comments: