Friday, February 25, 2011

Эрүүл хооллолт

Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е-аминдэм ихээр байдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг хаягдлууд болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг. Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний бие организмаас хорт нэгдлүүд болох хүнд металл (хар тугалга ба мөнгөн ус)-уудыг зайлуулдаг ажээ. Иймд биеийг эрүүлжүүлж, таргалуулахгүй сайн талтай.


Орчин үед байцаа хэрэглэхэд тураах үйлчилгээтэй нь батлагдаад байна. Зүгээр л хоолныхоо хачирт будаа төмс, гоймон мэтийг хэрэглэхээ болиод зөвхөн байцаагаар хачирлаад хэвийн хэмжээгээр хооллоход тураад эхэлдэг. Байцаанд фосфор, кальци, магни ихээр агуулагддаг учраас булчин, яс, зүрх судасны системд таатай нөлөө үзүүлнэ, цусны даралтыг тогтворжуулна, холестерины хэмжээг бууруулна, элэгийг цэвэршүүлнэ, үс хумсыг бэхжүүлнэ.

-Байцаа, ялангуяа броколли сортын байцаа хорт хавдраас хамгаалах үр дүнтэй нь тогтоогдсон. -Хэрэв та улирлын чанартай харшлын өвчтэй бол энэ өвчний шинж тэмдгүүдийг дарангуйлан багасгах үйлчилгээ үзүүлнэ. Байцаа ходоодонд удаан боловсордог тул их өлсгөлөн биш байлгадаг байна.

Өдөр бүр алим идэх юм бол эмч нар ажилгүй болно гэж Англичууд тоглодог ажээ.
Алим судас нарийсахаас сайтар хамгаалдаг. Өглөө өлөн элгэн дээрээ алим идээд байхад ходоод гэдэсний өвчин огт тусахгүй. Байнга алим иддэг хүн зүрх судасны өвчин огт тусахгүй бөгөөд зүрхний шигдээс болоод тархинд цус харвах зэрэг өвчнөөс айлтгүй болно.
Хэрэв таны гэрт алим, алимны шүүс байнга байдаг бол та таргалахаас айх хэрэггүй. Учир нь алимны шүүсэнд бүх төрлийн амин дэмүүдээс гадна биед шингэх тослогийг саармагжуулж гадагшлуулдаг бодис агуулагддаг. Алим хэрэглэвэл хөгшрөлтөөс сэргийлж, бас хоолны дэглэм барихад ч тустай. Гоолиг нарийхан бие галбираа хадгална гэсэн үг. Бүсгүй та өдөрт ганцхан ширхэг алим л өөртөө зориулаарай.

0 comments: