Monday, March 28, 2011

Зуны амралтаараа өөрийн нутагтаа ажиллах ″Алтан″ боломж!

Эрхэм оюутан залуус та бүхэнд зуны амралтаараа өөрийнхөө нутагт ажиллах алтан боломжыг олгож байгаадаа баяртай байна. Таны аль аймаг, сум, хотод амьдардагаас үл хамааран ажлын байр санал болгож байгаа учир амралтаа үр дүнтэй өнгөрөөцгөөе!

Хэрэв та

  • Өөрийнхөө ур чадварыг сорьмоор байвал
  • Ур чадварынхаа хирээр цалин, урамшуулал хүсч байвал
  • Зах зээлд өрсөлдөхүйц туршлага хуримтлуулахыг хүсч байвал

Манайд хандана уу! Холбогдох утас: 99009509, 91274456

Жич: Сүлжээ биш

"Ид шидийн Үл хөгшрөлт" 8-р хэсэг

8-р хэсэг

Өдрийн хоолны ХААН бол Хатаасан жимс & Самар

Эрүүл үзэсгэлэнтэй хүн нь хооллож байхдаа ч үзэсгэлэнтэй болгох зүйлийг сонгодог.

Хатаасан жимс, самар нь их амин дэм агуулсан супер хоолны материал юм. Модны самар нь нахиагаа хаян том болж өсөх тусам амин дэм агуулдаг бол хатаасан жимс нь нарны дулаан амин дэмээр өөрийгөө баяжуулсан байдаг. Аль алийг нь бүхэлд нь идэж болохын зэрэгцээ минерал витамин, ургамлын ислэг зэргийг авах боломжтой. Хатаасан жимс гэвэл үзэм, чавга, инжир жимс, чангаанз, амро жимс юм. Самар гэвэл алмонд самар, фисташки модны самар , пистачиогийн самар зэрэг болно.

Wednesday, March 23, 2011

"Ид шидийн Үл хөгшрөлт" 7-р хэсэг

7-р хэсэг

Гоо үзэмжээ төгөлдөржүүлэхийн тулд зайлшгүй хэрэгцээтэй тос

Омега-3 –ийг байнга хэрэглэх

Омега-3 бол цусны эргэлтийг түргэсгэгч бурханы гар юм.

Омега-3 тосыг өөрөөр a-линолений хүчил гэж нэрлэдэг ба Аманийн тос, perilla-ийн тос зэрэгт их агуулагддаг зайлшгүй хэрэгцээт өөхлөг хүчиллэгийн нэг төрөл юм. Зайлшгүй биенд хэрэгцээтэй амин дэм бөгөөд орчин үеийн зах зээлд зарагдаж байгаа хоолны амтлагч тосууд нь олейн хүчил, линолений хүчил агуулагддаг нь голдуу байдаг. Хүний бие нь тогтмол хугацаанд a-линолений хүчлийн дутагдалд ордог учраас заавал нөхөж байх шаардлагатай. Тэр болгон олдоод байдаггүй боловч их дэлгүүрийн супер маркет , интернетээр хайвал амархан олох боломжтой.

Шинэ ном худалдаанд

Хэрэв та чихрийн шижин өвчинтэй бол өөрийгөө зарим нэр төрлийн хоол хүнсийг эрүүл хүмүүсийн адилаар идэж болохгүй, тэр ч бүү хэл олон нийтийн аливаа арга хэмжээнээс таашаал авч чадахгүй гэж бодож байж магадгүй. Тэгвэл “Чихрийн шижин өвчинтэй хүнд зориулагдсан хоолыг хурдан хийх арга” номноос Та хоолныхоо сонголтыг, хийх аргыг, хооллох хэв маягаа танд таашагдахаар хэрхэн яаж зөв өөрчилж болохыг сурч, ингэснээрээ цусан дахь сахарын хэмжээгээ илүү үр дүнтэй хянаж, сэтгэл хангалуун амьдрахад тань туслах болно.



Өмнөх үг

Жилээс жилд та бидэнд чихрийн шижин өвчний тухай мэдээлэл ямар нэгэн байдлаар ирсээр, нэг мэдэхэд л магадгүй таньд эсвэл таны төрөл садан, найз нөхөд, таньдаг, мэддэг хүмүүст энэ өвчний онош тавигдсан байгааг та анзаарсан уу? Энэ өвчний онош тавигдах тэр мөчид та өөрөө, таны найз нөхөд хэрхэн яаж хүлээж авсан бэ? Бодитойгоор нүүрлэж ирсэн таны амьдралын хэм маягийг эрс өөрчилж байгаа, энэ эдгэрдэггүй, амь насанд занал хийлсэн өвчинтэй та хэрхэн тэмцэж байна вэ? Энэ өвчний цаашдын тавилан эмийн эмчилгээнээс илүүтэйгээр танаас, бүр тодруулбал таны хооллолтоос маш их шалтгаалдаг гэдгийг та хүлээн зөвшөөрч байна уу? Магадгүй та зөвхөн бор талх, байцаа, бор будаа, үхрийн хар махаар хооллож болохыг эмч зөвлөсөн гэж сэтгэл гонсгор хариулах байх. Өөр сонголт байж болохуу? Чихрийн шижин өвчинтэй хүмүүс хэрхэн яаж зөв хооллох вэ?

Миний бие дотрын эмчээр 17 жил ажиллах хугацаандаа, үйлчлүүлж байгаа хүндээ ямар нэгэн өвчний онош тавьж, өвчний явц, тавиланг тайлбарлаж таниулахад тэднээс янз бүрийн сэтгэл хөдлөл илэрдэгийг мэднэ. Тухайлбал, чихрийн шижин өвчний онош тавигдсан дараах мөчид эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийтлэг байдлаар дийлэнхдээ сэтгэл гутрал хүчтэй илэрдэг. Үүний голлох шалтгаан нь хоолны цэс, хооллох хэв маяг эрс өөрчлөгдөхөөс болдог. Учир нь дийлэнхдээ удамшлын шалтгаантай байгаад амьдралын буруу хэв маягаас болж хожуу илэрдэг чихрийн шижин өвчний хоёрдугаар хэлбэрээр буруу хооллодог, аливаа амттан, хоолыг замбараагүй хэт их иддэг, жингийн илүүдэлтэй, дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс өвчилдөг. Чихрийн шижин өвчний онош тавигдсан тэр үеэс эдгээр хүмүүсийн амьдралын хэв маяг тэр чигээрэ өөрчлөгдөж эхэлнэ. Ялангуяа, шунан дурладаг хоол, амттанаа идэж чадахгүй болж, цаашид зөвхөн зөвшөөрөгдсөн гэгдэх хэдхэн төрлийн амтгүй, сонголтгүй хоол идэх болж энэ нь тэдэнд сэтгэл гутрал, стрессэд оруулах гол шалтгаан болдог. Гэтэл энэ сэтгэл гутралын байдал нь эргээд цусан дахь сахарын хэмжээг нь шууд ба шууд бус байдлаар ихэсгэдгийг харамсалтай нь тэд хараахан мэддэггүй.

Иймээс эмч миний бие одоогоор чихрийн шижин өвчнөөр нэрвэгдээд байгаа, бас ирээдүйд энэ өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүст, ер нь эрүүл хооллохыг хүсч байгаа хүн бүрт зориулж, та бүхэнд сэтгэл гутралгүйгээр эрүүл зөв хооллох өргөн боломж байгааг, тэр хоол хүнсийг хэрхэн яаж зөв сонгож, төвөггүйгээр хийж болох аргыг танилцуулахыг хичээлээ. Ингэснээрээ таны сэтгэл санаа эрүүл мэндийн байдал сайжирч, эмчилж байгаа эмч биднийг баярлуулсан үр дүнд хамтдаа хүрэхийг зорьж энэхүү номыг англи хэлнээс орчуулан та бүхэнд хүргэж байна.

Чихрийн шижин өвчинтэй хүмүүст туслах чин хүсэл сэтгэлээрээ энэхүү номыг бичиж хэвлүүлэхэд хүргэсэн, хянан тохиолдуулж, засан найруулахад үнэт цагаа зарцуулан сэтгэл харамгүй туслалцаа үзүүлж, ивээн тэтгэсэн “Ами” ХХК-ийн захирал Ж.Энхтуяа болон түүний гэр бүлд гүн талархал илэрхийлж байна.

Сайн үйл дэлгэрэх болтугай.

Анагаах Ухааны Магистр,

Дотрын тэргүүлэх зэргийн их эмч

Дэмчиг овогтой Солонго

Дэлгэрэнгүй мэдээллийг: 91918040

Monday, March 21, 2011

″Ид шидийн Үл хөгшрөлт″ 6-р хэсэг

6-р хэсэг

Амьтны гаралтай уураг нь идэх аргачлалаас хамааран хор болдог эм ч болдог.

http://www.hothomemaderecipes.com/wp-content/uploads/2009/02/cook-fish.jpg7 хоногт 3 удаа сайн чанарын амьтны гаралтай уургийг их хэмжээний ногоотой хамт идэх хэрэгтэй. Ер нь уургийг шар буурцаг болон сүү сүүн бүтээгдэхүүнээс гаргаж авбал сайн гэдэг. Харин мах болон загасанд биеийн төрөл бүрийн эсийн түүхий эд болох сайн чанарын уураг их хэмжээгээр агуулагдсан байдаг. /Ялангуяа хонины маханд өсөлтийн гармоны түүхий эд болох триптофан, өөхний шаталтыг түргэгсэгч каронитин агуулагддаг/. Тиймээс цагаан хоолтон хэдий ч санаачлагаараа 7 хоногт 3 удаа амьтны гаралтай уургийг биедээ шингээж байх нь тустай. Гэхдээ уургийг дангаар нь идэж яасан ч болохгүй. Шингэлтийг сайн байлгахын тулд идэж байгаа уургаасаа илүү хэмжээний ногоог хамт идэж өгөх хэрэгтэй.

Коллаген гэдэг нь..

Sunday, March 20, 2011

Уулын аялалд урьж байна!

Шинэ өглөөний мэнд бүсгүйчүүдээ! 3-р сарын 19ний "Дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд"-ийн сэдэвт сургалт маань "Power Gym" клубт маш амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн сургалтаар маань та бүхэнд "Power Gym"-ийн багш Батсайхан хичээл заалаа. Заасан хичээлийн нэрээс дурдвал:






























  • Гүйлт
  • Бэлхүүсний дасгал
  • Өгзөг чангалах дасгал
  • Хөлний дасгал
  • Нурууны дасгал

Ирэх хагассайн буюу 3-р сарын 26-ны уулын аялалд та бүхнийг урьж байна. "Be Max Beauty Contest 2011"-ийн гишүүдээс гадна хөгшрөлтөөс айдаг, илүүдэл жингээсээ салахыг хүссэн хэн ч байсан ирж болно.

Аялал 3-р сарын 26нд өглөөний 08:30 минутанд Зайсан дахь "Богд Хан" амралтын газрын машины зогсоол дээрээс эхлэнэ!

Холбогдох утасны дугаар: 91918040, 99009509




Thursday, March 17, 2011

Шинэ өдрийн мэнд бүсгүйчүүдээ! Тэмцээний хувиарын дагуу 3-р сарын 19нд "Дасгал хөдөлгөөн, Эрүүл мэнд"-ийн сэдэвт сургалт семинар болох тул та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Уг сургалт нь Монголын шилдэг бодибилдинг, фитнес клуб болох "Powergym" клубт болох ба мэргэжлийн багш та бүхэнд зааж сургана. Powergym фитнес клуб нь 2001 онд байгуулагдан одоог хvртэл тасралтгvй, тогтвортой vйл ажиллагаа явуулж байна. Тус клуб нь мэргэжлийн чадварлаг багш дасгалжуулагчид болон дадлага туршлагатай зєвлєгч менежерvvд бvхий баг бvрдэн ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд ородцогч бүсгүйчүүд 3 сарын хугацаанд хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй гэдгийг мэдэгдэхэд таатай байна.








Мэдээлэл:

  • Өглөө 10 цагт Төмөр замын Богд Ар хорооллын 5А байранд "PowerGym" бодибилдинг, фитнес клубт
  • Авчрах зүйлс: Be-Max Emi, Цэвэр ус, Бэлтгэлийн хувцас
  • Холбоо барих: 99009509, 99274456

Wednesday, March 16, 2011

Ид шидийн Үл хөгшрөлт /5-р хэсэг/

5-р хэсэг

Нүүрс ус ихтэй зүйлийг гадаа гэгээтэй байгаа үед идэх хэрэгтэй

Цагаан будаанаас илүү хар будаа

Цагаан талханаас илүү улаан буудайн талх

Өнгөтэй зүйлийг сонгох хэрэгтэй.

Нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж , биеийн хөдөлгөөн болон тархины үйл ажиллагаанд чухал зайлшгүй амин дэм юм. Харин цагаан будаа , талх , гурил зэрэг цагаан өнгөтэй нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг ихсэхэд түлхэц өгөхийн зэрэгцээ хоол шингэлт хурдан байдаг учир хэрэглэ гэж зөвлөж чадахгүй юм. Мөн биеийн идэвхижилт муудсан үед идвэл өөх болон биед үлдэх аюултай. Хар будаа, амуу тарианы талх, паста зэрэг өнгөтэй зүйлсийг сонгон гадаа гэгээтэй байгаа үед эрт идэх хэрэгтэй. Аажим аажмаар шингэдэг учир гэдэс амархан өлсдөггүй.

Tuesday, March 15, 2011

Ид шидийн Үл хөгшрөлт /4-р хэсэг/

4-р хэсэг

Өдөрт 2 литр ус уудаг хэвшилтэй болох . Хүний бие нь үдээс өмнө бохирдлоо гадагшлуулах хэлбэрт ордог ба яг тэр үед нь1 литр усыг ягштал нь ууж өгөх хэрэгтэй. Бидний биеийн 60% нь уснаас бүрдэж байдаг. Биеэ цэвэрхэн ариухан байлгая гэвэл усыг сайн ууж, шингэнээ нөхөж байх хэрэгтэй. Ялангуяа өглөө боссоноосоо хойш 3 цагийн дотор унтаж байх үедээ хуримтлуулсан биеийн хэрэгцээгүй бохирдлийг гадагшлуулахын тулд ягштал ус уух хэрэгтэй. Боссоны дараах нэг аяга ус нь ходоодны peristaltic хөдөлгөөнийг эрчимжүүлэхээс гадна унтаж байхад зогсонги байдалд орсон цусны эргэлтийг сайжруулах үр нөлөөтэй байдаг. Хоолой хатаж байна гэж бодогдсон үед аль хэдийн биеийн шингэний дутагдалд орсон байна гэсэн үг. Гэрээсээ гарахдаа нэг аяга ус, ажлаа тарахдаа нэг аяга ус гэх мэтчилэн бага багаар шингэнээ нөхөж байхыг хэвшил болгох хэрэгтэй.

Sunday, March 13, 2011

Ид шидийн Үл хөгшрөлт /3-р хэсэг/

3-р хэсэг

3-р хэсэг Хоололтыг юуны өмнө ногоо , жимснээс эхлэх. Фермент ихтэй идэх юмыг түрүүлж идэх нь Anti-aging хоололтын үндэс юм. Хоол идэж эхлэх үедээ эхлээд цагаан будаа гэх мэтийн уурагтай зүйлсээс эхэлж болохгүй. Цусан дахь сахарын хэмжээ гэнэт өсөх аюултай байдаг. Өөрөөр хэлбэл илүүдэл сахар нь өөх болон инсулин их хэмжээгээр ялгаран таргалах аюултай болдог. Тиймээс хоол шингэлтийг сайжруулагч бодис их хэмжээгээр агуулагдсан ногоо болон жимс жимсгэнээс эхэлж идэх хэрэгтэй. Хооллож байх үедээ хольц ихтэй хоолыг удаан зажлин идэж өгвөл гэдэс цадаж хэт идэлтээс сэргийлж өгдөг.


Thursday, March 10, 2011

Ид шидийн Үл хөгшрөлт /2-р хэсэг/

2-р хэсэг

Өглөөний цай нь ходоодыг чөлөөлөхийн төлөө

Өдрийн хоол нь энерги нөхөхөд

Оройн хоол нь эсийг нөхөн төлжөөхөд

Хоололтын зорилгыг ухамсарлаж хоололцгооё.

Өдөрт 3 удаа хооллох нь Anti-aging–ийн гол үндэс. Тогтвортой хооллолт нь өглөөдөө хөнгөвтөр, өдөртөө ягштал, оройдоо багавтар байх нь ухаалаг юм. Өглөөний хоололтонд ходоодны Peristaltic хөдөлгөөнийг хурдасгаж, ходоодыг чөлөөлөхийн тулд жимс идэх хэрэгтэй. Өдрийн хоолонд нүүрс хүчлийг ягштал их хэмжээгээр авах. Үдээш хойших нүсэр ажлын дараа шингэчихсэн байдаг тул санаа зовох шаардлагагүй байдаг. Оройн хоолонд хооллосны дараа энерги нь сайн шингэдэггүй тул идсэн хоол нь өөх болж биенд үлдэн таргалалт болдог. Аль ч хоолийг зөв сайтар зажилж удаан амталж идэх хэрэгтэй.

/Энэхүү ном нь нийт 78 хэсгээс бүрдэх бөгөөд та өдөрт 5 минут л уншихад хангалттай. Өдөр бүрийн 5 минутыг өөрийн эрүүл мэнд, гоо сайхандаа зарцуулаарай/

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! "MILD COSMETICS"-ээс энэ удаад та бүхэндээ нэгэн том бэлгийг барих гэж байна. Японы хөгшрөлтийн эсрэг төлөвлөгч Доктор Профессор Инагава Тацүо-ийн "Ид шидийн үл хөгшрөлт" номыг бид албан ёсны эрхтэйгээр орчуулан та бүхэндээ хүргэх гэж байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү ном нь 78 хэсгээс бүрддэг бөгөөд өдөрт 1 хэсгийг буюу 5 минут уншихад л та өөрийн хөгшрөлттэйгөө тэмцэж чадах юм. Та бүхнийг өдөр бүрийн 5 минутыг оюундаа хөрөнгө оруулалт хийж хөгшрөлттэйгөө тэмцэн гоо сайхныг олж аваасай хэмээн бид хүсэж байна. Ингээд номоо таалан соёрхоно уу!



Өдөрт 5 минут

Тархиний идэвхитэй үйл ажиллагаагаар залуужах

Ид шидийн үл хөгшрөлт /Anti aging/

/Унтахаасаа өмнө ганцхан нүүрийг уншхад л танд өөрчлөлт гарна/

.

Би жил бүр семинар болон судалгааны ажлаараа 10 мянга гаруй хүнтэй уулзаж учирч байдаг. Тэгээд нэг анзаарсан зүйл маань жилээс жилд хүмүүс маань үнэн сэтгэлээсээ инээж баясах нь цөөрсөн мэт санагдана. Интернет, телевиз, хотын гудамжаар дүүрэн хөглөрөх мэдээ мэдээлэл зэрэгт тархи нь ядарч, баярлах догдлох гэх мэт сэтгэлийн хөдлөл нь мохож байгаа байж магадгүй юм.

Хөгшрөлт нь сэтгэл хөдлөл багасахтай холбоотой. Сэтгэл хөдлөлт багасахад залуужилтийг дэмжигч гармоны ялгарал нь багасаж байдаг. Энэ нь хөгшрөлт = эсийн сүйрэл гэсэн үг юм. Тархи нь сонирхолгүй дургүй мэдээллээ хүлээн авдаггүй. Харин эсрэгээрээ сэтгэл догдлуулсан мэдээнд ой санамжийн төв цэгийн дэргэдэх бүйлсэн булчирхай нь идэвхижин “аз жаргалын гармон” –ний серотонин, “сэтгэл хөөрлийн гармон”-ний депомин, ”хайр дурлалын гармон”-ний фенилэтиламин, баяр хөөрийн гармон”-ний β-эндольпин зэргийг ялгаруулдаг. Эдгээр гармонууд нь арьсыг гоо сайхан болгож,чангарсан таталцахуйц булчинг идэвхижүүлж, зүс царай төрх байдлийг сайжруулдаг. Мөн хооллох дур болон оюун ухааныг тогтворжуулан өөх тосны шаталтыг эрчимжүүлж өгнө.

Өөрөөр хэлбэл Anti-aging-ийг нэг эхэлбэл баярлаж догдлох → бүйлсэн булчирхай идэвхижих → гармон ялгарах → ”залуужих = эсүүд дахин амьдрах” сэтгэл хөдлөл ихээр бий болж, догдлох нь ихсэх →бүйсэн булчирхай улам идэвхижих гэсэн нөхцөлөөр бага багаар урагшлуулдаг. Түүнчлэн ямар ч насны хүн байсан хамаагүй хэзээ ч хамаагүй Anit-aging-г эхэлж болно. Яагаад гэвэл эсүүд нь өдөр болгон үхэж, дахин төрж солигдсоор байдаг. Хүний бие нь 60 триллион эсээс бүрддэг. Тэрхүү эс нь үхээд дахин амьдрах тэр л үзэгдэлийг Anti-aging гэнэ.

Хүний залуужилтийн түвшинг мэддэг үзүүлэлтүүд байдаг. Үүнд:

Нэгдүгээрт: арьсны чийгшилтийн хэмжээ юм. Амин дэмүүд нь биеийн арьсанд бүхэлд нь тархаж чадахгүй бол коллагений давхрагууд суларч, бодисын солилцоо нь удааширч, арьс хуурайшдаг.

Хоёрдугаарт: биеийн дулаан юм. Биеийн дулаан нь цусны эргэлтийг сайн байлгах уу муу байлгах уу гэдгийг тодорхойлогч юм. Цус нь биеийн бүх хэсэгт хүрч зөв урсаж чадаж байвал биеийн дулаан нь дээшлэх нөхцөлийг бүрдүүлдэг ба хүчилтөрөгч амин дэмийн хамтрал нь хэвийн болох ба дархлаа сайжирдаг.

Гуравдугарт: зүс царай юм. Сэтгэл хөдлөл мохосноор аажим аажмаар нүүрийн илэрхийлэл байхгүй болдог. Олон талын нүүрийн илэрхийлэл нь их сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болж өгдөг.

Энэхүү номондоо би олон жил судалсан Anti-aging-ийн амьдралын хэв маяг болон санаа бодол дүрслэлээ цуглууллан бичсэн байгаа. Anti-aging-ийн талаарх бичигдсэн ном маш олон байдаг ч харах мэдрэмжид холбогдол өгсөн ном өдий хүртэл байдаггүй. Харин энэхүү ном маань харах мэдрэмжээс бий болсон дүрслэл зураг нь тархиний бүйлсэн булчирхайг өдөөж, түүнчлэн давтан уншвал ой санамжид үлдэж нэг л мэдэхэд Anti-aging-ийн хэвшил таньд хэвшихээр бүтээгдсэн байгаа.

Яах аргагүй “Ид шидийн Anti-aging” юм. Унтдаг орныхоо дэргэд, зочны өрөө , гал тогооны өрөө , ариун цэврийн өрөө буюу гартай ойрхон газар тавин дуртай үедээ дуртай хуудсаа уншиж байгаарай.

.

1-р хэсэг

Ресторанд ороод захиалга өгөхөөсөө өмнө “Хоолыг би сайхан болохын тулд иднэ” гэж хэлж байх!

Хоололт нь ердөө хоосон ходоодыг дүүргэх үйлдэл биш юм. Амийг залгуулахын тулд зайлшгүй хэрэгцээтэй үйлдэл. Гэхдээ диат болон амин дэмийн тэнцвэрт санаа зовж, хоололтонд буруу өгөх хэрэггүй. Хамгийн чухал нь хөгжилтэйгөөр хооллох хэрэг юм. Хааяадаа нэг гадуур хооллох үедээ сайхан болохын тулд иднэ гэж бодон сайн амтархан амтыг нь мэдрэн “аз жаргалын гармон”-ний серотонинийг ялгаруулж байх хэрэгтэй. Тэгвэл энергийн бодисын солилцоо нь хурдасж, илүүдэл сахар нь өөх болж хувирахыг зогсоож чадна гэсэн үг.

/Япон хэлнээс орчуулсан Л.Гарамханд/

Sunday, March 6, 2011

"Be-Max Beauty Contest 2011" Тэмцээнд оролцогчдын зураг авалтын хуваарь

1-р зураг авалт:
3-р сарын 31нд
2-р зураг авалт:
4-р сарын 30нд
3-р зураг авалт:
5-р сарын 31нд

Тэмцээнд оролцож буй нийт бүсгүйчүүд сар бүрийн сүүлчийн өдөр зураг авалтандаа орох ба зураг авалтанд орох цаг, өдрөө эртнээс захиална уу!

Захиалга авах утас:
99009509, 99274456, 253025

Сар бүрийн зураг авалтаас нууц кодын дагуу өөрийгөө болон тэмцээнд оролцож буй бусад гишүүдийн өөрчлөлтийн талаархи мэдээллийг авч болох юм.
Сар бүрийн зураг авалтууд MILD SALON-нд явагдахыг анхаарна уу!
Мөн сургалт семинарын талаархи мэдээлэл, хаана, хэзээ, хэдэн цагт, ямар сэдвээр явагдахыг урднаас төлөвлөж блогтоо тавих болно. Та бүхэн блогтойгоо холбоотой байна уу!

Та бүхэнд амжилт хүсье!

Friday, March 4, 2011

ЦӨСӨӨ УГААДАГ 3-Р САР

Дам буюу зохиомлоор цөсний гэрийн агшилтыг нэмэгдvvлэн, цөс ялгаран гарах хугацааг богиносгон, дээд гэдсэнд цөс тvрэн орох vйлдлийг тvргэсэн улмаар гэдэсний гvрвэлзэх хөдөлгөөн ихэссэнээр гvйлгэж эхлэхийг цөс угаах гэж нэрлэдэг ажээ. Энэ нь цөсний гэрийн цөс бvрэн суллагдах бололцоог бvрдvvлж байгаа хэрэг юм. Цөс угаах эмчилгээг эмнэлгийн болон гэрийн нөхцөлд хийх бvрэн бололцоотой. Цөсний гэрийн агшилтыг тvр зуур нэмэгдvvлэн, цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу vvсэх болон vрэвсэхээс сэргийлнэ. Өглөө 7-8 цагийн vед дөнгөж саасан саамыг самбай дээр шvvж 100-250 мл нэг аягыг өлөн байхдаа ууна. Vvний дараа баруун хажуугаар доош харан хэвтэж баруун хөлийг хагас нугална. Хэвтэх vед баруун хавирганы нум хавьдаа бvлээн жин тавь. Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гvйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн vг. Хөлдөөсөн саамаар цөс угааж болно. Технологийн дагуу хөлдөөсөн саамыг зөв гэсгээн /буцалгаж болохгvй/ 200-300 млграмыг зөвхөн өлөн vедээ дээрхийн адил байрлалтайгаар ууж хэрэглэнэ. Хуурайшуулсан саамаар цөс угааж болох нь. Зуны улирлаас бусад vед гvvний саамаар цөс угаавал технологийн дагуу бэлтгэсэн саамнаас /100 гр-аар савласан/ талыг нь буцалгасан бvлээн усанд 100-200 гр усанд найруулан ууж болно. Хэрэв цөс угаагдах шинж мэдрэгдэхгvй байвал саамны хэмжээг нэмж болно. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй хэмээн эмч зөвлөж байна.

Thursday, March 3, 2011

BE-MAX BEAUTY CONTEST 2011 Оролцогчдийн мэдээлэл

Амуулай ХХК нь уг тэмцээнд оролцож буй оролцогчдийнхоо мэдээллийг чандлан нууцлах хариуцлагыг хүлээсэн билээ. Иймд нийт оролцогчдоо тусгай кодоор нэрлэн бие болоод арьсны үзүүлэлтийг орууллаа. Тухайн оролцогч илүүдэл жингээ хасч байгаагаас шалтгаалан 15 хоногт 1 удаа энэхүү мэдээлэл нь график дээр өөрчлөгдөн харагдах юм. За ингээд тэмцээн маань албан ёсоор эхэлснийг мэдэгдэхийн зэрэгцээ тэмцээнд оролцож буй нийт бүсгүйчүүддээ амжилт хүсье!