Monday, March 21, 2011

″Ид шидийн Үл хөгшрөлт″ 6-р хэсэг

6-р хэсэг

Амьтны гаралтай уураг нь идэх аргачлалаас хамааран хор болдог эм ч болдог.

http://www.hothomemaderecipes.com/wp-content/uploads/2009/02/cook-fish.jpg7 хоногт 3 удаа сайн чанарын амьтны гаралтай уургийг их хэмжээний ногоотой хамт идэх хэрэгтэй. Ер нь уургийг шар буурцаг болон сүү сүүн бүтээгдэхүүнээс гаргаж авбал сайн гэдэг. Харин мах болон загасанд биеийн төрөл бүрийн эсийн түүхий эд болох сайн чанарын уураг их хэмжээгээр агуулагдсан байдаг. /Ялангуяа хонины маханд өсөлтийн гармоны түүхий эд болох триптофан, өөхний шаталтыг түргэгсэгч каронитин агуулагддаг/. Тиймээс цагаан хоолтон хэдий ч санаачлагаараа 7 хоногт 3 удаа амьтны гаралтай уургийг биедээ шингээж байх нь тустай. Гэхдээ уургийг дангаар нь идэж яасан ч болохгүй. Шингэлтийг сайн байлгахын тулд идэж байгаа уургаасаа илүү хэмжээний ногоог хамт идэж өгөх хэрэгтэй.

0 comments: