Thursday, March 10, 2011

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! "MILD COSMETICS"-ээс энэ удаад та бүхэндээ нэгэн том бэлгийг барих гэж байна. Японы хөгшрөлтийн эсрэг төлөвлөгч Доктор Профессор Инагава Тацүо-ийн "Ид шидийн үл хөгшрөлт" номыг бид албан ёсны эрхтэйгээр орчуулан та бүхэндээ хүргэх гэж байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү ном нь 78 хэсгээс бүрддэг бөгөөд өдөрт 1 хэсгийг буюу 5 минут уншихад л та өөрийн хөгшрөлттэйгөө тэмцэж чадах юм. Та бүхнийг өдөр бүрийн 5 минутыг оюундаа хөрөнгө оруулалт хийж хөгшрөлттэйгөө тэмцэн гоо сайхныг олж аваасай хэмээн бид хүсэж байна. Ингээд номоо таалан соёрхоно уу!



Өдөрт 5 минут

Тархиний идэвхитэй үйл ажиллагаагаар залуужах

Ид шидийн үл хөгшрөлт /Anti aging/

/Унтахаасаа өмнө ганцхан нүүрийг уншхад л танд өөрчлөлт гарна/

.

Би жил бүр семинар болон судалгааны ажлаараа 10 мянга гаруй хүнтэй уулзаж учирч байдаг. Тэгээд нэг анзаарсан зүйл маань жилээс жилд хүмүүс маань үнэн сэтгэлээсээ инээж баясах нь цөөрсөн мэт санагдана. Интернет, телевиз, хотын гудамжаар дүүрэн хөглөрөх мэдээ мэдээлэл зэрэгт тархи нь ядарч, баярлах догдлох гэх мэт сэтгэлийн хөдлөл нь мохож байгаа байж магадгүй юм.

Хөгшрөлт нь сэтгэл хөдлөл багасахтай холбоотой. Сэтгэл хөдлөлт багасахад залуужилтийг дэмжигч гармоны ялгарал нь багасаж байдаг. Энэ нь хөгшрөлт = эсийн сүйрэл гэсэн үг юм. Тархи нь сонирхолгүй дургүй мэдээллээ хүлээн авдаггүй. Харин эсрэгээрээ сэтгэл догдлуулсан мэдээнд ой санамжийн төв цэгийн дэргэдэх бүйлсэн булчирхай нь идэвхижин “аз жаргалын гармон” –ний серотонин, “сэтгэл хөөрлийн гармон”-ний депомин, ”хайр дурлалын гармон”-ний фенилэтиламин, баяр хөөрийн гармон”-ний β-эндольпин зэргийг ялгаруулдаг. Эдгээр гармонууд нь арьсыг гоо сайхан болгож,чангарсан таталцахуйц булчинг идэвхижүүлж, зүс царай төрх байдлийг сайжруулдаг. Мөн хооллох дур болон оюун ухааныг тогтворжуулан өөх тосны шаталтыг эрчимжүүлж өгнө.

Өөрөөр хэлбэл Anti-aging-ийг нэг эхэлбэл баярлаж догдлох → бүйлсэн булчирхай идэвхижих → гармон ялгарах → ”залуужих = эсүүд дахин амьдрах” сэтгэл хөдлөл ихээр бий болж, догдлох нь ихсэх →бүйсэн булчирхай улам идэвхижих гэсэн нөхцөлөөр бага багаар урагшлуулдаг. Түүнчлэн ямар ч насны хүн байсан хамаагүй хэзээ ч хамаагүй Anit-aging-г эхэлж болно. Яагаад гэвэл эсүүд нь өдөр болгон үхэж, дахин төрж солигдсоор байдаг. Хүний бие нь 60 триллион эсээс бүрддэг. Тэрхүү эс нь үхээд дахин амьдрах тэр л үзэгдэлийг Anti-aging гэнэ.

Хүний залуужилтийн түвшинг мэддэг үзүүлэлтүүд байдаг. Үүнд:

Нэгдүгээрт: арьсны чийгшилтийн хэмжээ юм. Амин дэмүүд нь биеийн арьсанд бүхэлд нь тархаж чадахгүй бол коллагений давхрагууд суларч, бодисын солилцоо нь удааширч, арьс хуурайшдаг.

Хоёрдугаарт: биеийн дулаан юм. Биеийн дулаан нь цусны эргэлтийг сайн байлгах уу муу байлгах уу гэдгийг тодорхойлогч юм. Цус нь биеийн бүх хэсэгт хүрч зөв урсаж чадаж байвал биеийн дулаан нь дээшлэх нөхцөлийг бүрдүүлдэг ба хүчилтөрөгч амин дэмийн хамтрал нь хэвийн болох ба дархлаа сайжирдаг.

Гуравдугарт: зүс царай юм. Сэтгэл хөдлөл мохосноор аажим аажмаар нүүрийн илэрхийлэл байхгүй болдог. Олон талын нүүрийн илэрхийлэл нь их сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болж өгдөг.

Энэхүү номондоо би олон жил судалсан Anti-aging-ийн амьдралын хэв маяг болон санаа бодол дүрслэлээ цуглууллан бичсэн байгаа. Anti-aging-ийн талаарх бичигдсэн ном маш олон байдаг ч харах мэдрэмжид холбогдол өгсөн ном өдий хүртэл байдаггүй. Харин энэхүү ном маань харах мэдрэмжээс бий болсон дүрслэл зураг нь тархиний бүйлсэн булчирхайг өдөөж, түүнчлэн давтан уншвал ой санамжид үлдэж нэг л мэдэхэд Anti-aging-ийн хэвшил таньд хэвшихээр бүтээгдсэн байгаа.

Яах аргагүй “Ид шидийн Anti-aging” юм. Унтдаг орныхоо дэргэд, зочны өрөө , гал тогооны өрөө , ариун цэврийн өрөө буюу гартай ойрхон газар тавин дуртай үедээ дуртай хуудсаа уншиж байгаарай.

.

1-р хэсэг

Ресторанд ороод захиалга өгөхөөсөө өмнө “Хоолыг би сайхан болохын тулд иднэ” гэж хэлж байх!

Хоололт нь ердөө хоосон ходоодыг дүүргэх үйлдэл биш юм. Амийг залгуулахын тулд зайлшгүй хэрэгцээтэй үйлдэл. Гэхдээ диат болон амин дэмийн тэнцвэрт санаа зовж, хоололтонд буруу өгөх хэрэггүй. Хамгийн чухал нь хөгжилтэйгөөр хооллох хэрэг юм. Хааяадаа нэг гадуур хооллох үедээ сайхан болохын тулд иднэ гэж бодон сайн амтархан амтыг нь мэдрэн “аз жаргалын гармон”-ний серотонинийг ялгаруулж байх хэрэгтэй. Тэгвэл энергийн бодисын солилцоо нь хурдасж, илүүдэл сахар нь өөх болж хувирахыг зогсоож чадна гэсэн үг.

/Япон хэлнээс орчуулсан Л.Гарамханд/

0 comments: