Friday, March 4, 2011

ЦӨСӨӨ УГААДАГ 3-Р САР

Дам буюу зохиомлоор цөсний гэрийн агшилтыг нэмэгдvvлэн, цөс ялгаран гарах хугацааг богиносгон, дээд гэдсэнд цөс тvрэн орох vйлдлийг тvргэсэн улмаар гэдэсний гvрвэлзэх хөдөлгөөн ихэссэнээр гvйлгэж эхлэхийг цөс угаах гэж нэрлэдэг ажээ. Энэ нь цөсний гэрийн цөс бvрэн суллагдах бололцоог бvрдvvлж байгаа хэрэг юм. Цөс угаах эмчилгээг эмнэлгийн болон гэрийн нөхцөлд хийх бvрэн бололцоотой. Цөсний гэрийн агшилтыг тvр зуур нэмэгдvvлэн, цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу vvсэх болон vрэвсэхээс сэргийлнэ. Өглөө 7-8 цагийн vед дөнгөж саасан саамыг самбай дээр шvvж 100-250 мл нэг аягыг өлөн байхдаа ууна. Vvний дараа баруун хажуугаар доош харан хэвтэж баруун хөлийг хагас нугална. Хэвтэх vед баруун хавирганы нум хавьдаа бvлээн жин тавь. Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гvйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн vг. Хөлдөөсөн саамаар цөс угааж болно. Технологийн дагуу хөлдөөсөн саамыг зөв гэсгээн /буцалгаж болохгvй/ 200-300 млграмыг зөвхөн өлөн vедээ дээрхийн адил байрлалтайгаар ууж хэрэглэнэ. Хуурайшуулсан саамаар цөс угааж болох нь. Зуны улирлаас бусад vед гvvний саамаар цөс угаавал технологийн дагуу бэлтгэсэн саамнаас /100 гр-аар савласан/ талыг нь буцалгасан бvлээн усанд 100-200 гр усанд найруулан ууж болно. Хэрэв цөс угаагдах шинж мэдрэгдэхгvй байвал саамны хэмжээг нэмж болно. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй хэмээн эмч зөвлөж байна.

0 comments: