Tuesday, March 15, 2011

Ид шидийн Үл хөгшрөлт /4-р хэсэг/

4-р хэсэг

Өдөрт 2 литр ус уудаг хэвшилтэй болох . Хүний бие нь үдээс өмнө бохирдлоо гадагшлуулах хэлбэрт ордог ба яг тэр үед нь1 литр усыг ягштал нь ууж өгөх хэрэгтэй. Бидний биеийн 60% нь уснаас бүрдэж байдаг. Биеэ цэвэрхэн ариухан байлгая гэвэл усыг сайн ууж, шингэнээ нөхөж байх хэрэгтэй. Ялангуяа өглөө боссоноосоо хойш 3 цагийн дотор унтаж байх үедээ хуримтлуулсан биеийн хэрэгцээгүй бохирдлийг гадагшлуулахын тулд ягштал ус уух хэрэгтэй. Боссоны дараах нэг аяга ус нь ходоодны peristaltic хөдөлгөөнийг эрчимжүүлэхээс гадна унтаж байхад зогсонги байдалд орсон цусны эргэлтийг сайжруулах үр нөлөөтэй байдаг. Хоолой хатаж байна гэж бодогдсон үед аль хэдийн биеийн шингэний дутагдалд орсон байна гэсэн үг. Гэрээсээ гарахдаа нэг аяга ус, ажлаа тарахдаа нэг аяга ус гэх мэтчилэн бага багаар шингэнээ нөхөж байхыг хэвшил болгох хэрэгтэй.

0 comments: